sonin.mn

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /AP/. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ДАШТ-ий хэсгийн шигшээ тоглолтын үеэр Бразилын шилдэг тоглогч Неймарыг бэртээсэн Колумбын тоглогчид дахин шийтгэл ногдуулахгүй гэж дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага мэдэгдлээ.

ФИФА-гийн Сахилгын хорооны мэдэгдсэнээр, шүүгчид энэ хэргийг тоглолтын үеэр анзаарч, алдаанд тооцсон учраас хамгаалагч Хуан Суньигад дахин арга хэмжээ авах боломжгүй.

Тоглолт бараг дуусах гэж байхад Бразилын довтлогч Неймарын нурууг Суньига өвдөглөсний улмаас бэртээснийг /нурууны яс цуурсан/ харуулсан энэ хэргийн дүрс бичлэгийг ФИФА-гийн албаны хүмүүс нягтлан үзсэн байна. Энэ бэртлийн улмаас Неймар ДАШТ-ий үлдсэн тоглолтуудад тоглох боломжгүй болсон билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг