sonin.mn

Бразилийн шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-ний хагас шигшээ тоглолтод 1:7-гоор хожигдсонд Сан-Паулу хотын уурссан хөгжөөн дэмжигчид зургаан автобус шатаасан талаар Лента.ру мэдээлэв.

Тэмцээний 29 дэх минутад бразилчууд таван гоол алдсан учраас хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг орхин явсан аж. Зарим хөгжөөн дэмжигч дэлгүүрээс хулгай хийсэн гэнэ. Цагдаа нар хэд хэдэн хөгжөөн дэмжигчийг баривчилсан байна.

Эх сурвалж: