sonin.mn

“Инчеон-2014” Азийн паралимпийн наадмын даваа гарагт болсон жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Б.Ууганхүү мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр Тажикстан, Казахстан, Ираны бөхчүүдийг ялж, шигшээд шалгарсан байна. Энэ жинд Узбекстаны Намозов алтан медаль хүртсэн бол БНСУ, БНХАУ-ын бөхчүүд хүрэл медаль хүртжээ.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-д А.Мөнхбат, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Болортунгалаг нар хүрэл медалийн эзэд боллоо. Б.Болортунгалаг  хүрэл медалийн төлөө нутаг нэгт Г.Оюунтай барилдаж хожсон байна. Хийн гар бууны дасгалд спортын мастер З.Ганбаатар, спортын мастер Ч.Наранцэцэг нар энэ өдөр цэцээ сорьж 8-р байрт шалгарлаа.

Монгол Улсын баг тамирчид хоёр өдрийн дараах байдлаар жүдо бөхөөр нэг мөнгө, хоёр хүрэл, буудлага спортын төрлөөс нэг хүрэл, нийт дөрвөн медаль хүртсэн амжилтаар багаараа 20 дугаар байрт явна.

Д.Өлзий

Эх сурвалж: