sonin.mn

Оюутны дэлхийн аварга шалгаруулах модон бөм­бөгийн тэмцээнээс манай тамирчид хос хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэй тамирчин Э.Энх­түвшин тэмцээний талбайн цохилтын халз тоглолтод оролцож хүрэл медаль хүртсэн.

Харин талбайн цохил­тын хос тоглолтод эрэгтэй хосын төрөлд өрсөлдсөн Г.Батбуян, Ш.Батжаргал нар мөн хүрэл медалийн болз­лыг хангасан байна.

Малайзын Перлис хотноо болсон оюутны дэлхийн авар­­гын тэмцээнээс манай та­­­мирчид анх удаагаа ме­даль зүүгээд байгаа юм.

Эх сурвалж: