sonin.mn

Монголын Самбо бөхийн холбооны нарийн бичгийн дарга Х.Батхишигтэй самбо бөхийн эргэн тойрон дахь цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хэд хоногийн өмнө чөлөөт болон жүдогийнхон хамтран ажиллах санамж бичигг гарын үсэг зурсан. Энэ нь самбо бөхийн барилдааны хөгжилд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Сая Челябинскт болсон дэлхийн аваргын үеэр манай хоёр холбооны дэлхийн ерөнхийлөгчид ч бас гарын үсэг зурсан. Ер нь бол манай самбо жүдогийнхон бие биенийхээ барилдаанаар барилддаг, амжилт үзүүлдэг.

Тэгэхээр энэ бол манай самбо бөхийн тамирчдад ашиг тустай санамж бичиг бөгөөд тамирчдын цаашдын амжилт, ур чадвар дээшлэхэд чухал нөлөөтэй алхам болсон. Нөгөө талаас тэмцээн уралдаан болоход хоёр холбоо маань ярилцаж зөвшилцөж байгаад тамирчдаа явуулах бодлоготой болж байгаа юм.

Түүнчлэн хөрөнгө санхүүгийн хувьд ч биедээ туслалцаа үзүүлнэ гэсэн үг. Ямар ч байсан самбо жүдогийн холбоо хамтран ажиллах болсон нь олон талын ашиг тустай юм.

-Нэгэн үе самбоос Ш.Чанарав, Н.Үүрцолмон, Ц.Дамдин, Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга гээд мундагчууд төрөн гарсан. Харин сүүлийн үед иймэрхүү мундаг аваргууд төдий л төрөн гарахгүй байна. Үүнийг юутай холбож үзэх вэ?

-Самбо бөх амжилт гаргахгүй биш гаргаж байна. Гэхдээ тодорхой хэмжээгээр уналтад орсон нь бол үнэн. Л.Энэбиш агсныг ерөнхийлөгч байхад самбо бөхийн хөгжил өндөр байсан. Тухайн үед манай тамирчид тэмцээн уралдаанд байнга ордог байсан нь амжилтад нь нөлөөлсөн байх гэж боддог.

Түүнчлэн самбо барилдаж байгаа бөхчүүд маань самбороо тэмцээнд явахаа болиод жудогийн тэмцээнд явахыгэрмэлзэх болсон нь энэхүү спорт маань эрчтэй хөгжихөд саад үзүүлж байна.

-Чөлөөт, жүдо бөхийн нэр хүнд их өндөр байдаг. Самбо бөхийн нэр хүнд энэ хоёр бөхийг бодвол тааруу байдаг нь реклам суртачилгаатай холбоотой юу?

-Энэ хоёр спорт маань самбо бөхийг бодвол туслалцаа дэмжлэг сайтай. Самбо бөх маань энэ хоёр бөхийг бодвол заал танхим их дутагдалтай байдаг. Түүнээс гадна чөлөөт жүдог байнга л телевизээр шууд дамжуулж байдаг.

Манайх өнгөрсөн жилийн дэлхийн аварга С1 телевиз болон спортын бусад сувгаар дамжууллаа. Гэхдээ энэ жилээс эхлээд самбо бөхийг байнга телевизээр дамжуулж байхыг зорьж байна.

-Самбо бөх хэзээнээс үүссэн бэ. Бусад бөхөөс онцлог шинж чанар юу вэ?

-Самбо бөхийн 1000 өчих мэх гэж ном байдаг. 1938 ондхуучин Зөвлөлт холбоот улсад албан ёсны спорт болжхөгжсөн. Бусад спортыг бодвол бие хамгаалах тулааны урлагийн шинжийг ямар нэг хэмжээгээр агуулдгаараа онцлогтой.

-Самбо бөхийн бэлтгэл сур-гуулилтад хэрхэн анхааръя гэж бодож байна?

-Юун түрүүн дасгалжуулагчдынхаа ур чадварыг улам өсгөмөөр байна. Гэхдээ манайд сайн дасгалжуулагчид бий. Бас өөрсдийн гэсэн спортын заалтай болмоор байна. Бидний бэлтгэлээ хийж байгаа газар шаардлага хангахгүй байгаа.

Жүдо бөхийн “Б" заалыг авснаас хойш бид дээд талын самбын заалаа алдаж өөрсдийн гэсэн заалгүй болсон. Энэ бол нэг бодлын эмгэнэл гэж хэлж болохуйц зүйлбайсан. Өөрсдөө заалгүй хүмүүс чинь жүдогийн зааланд л бэлтгэлээ хийхээс өөр аргагүй шүү дээ. Гэхдээ самбо барилдъя гэж зорьсон хүмүүс зөндөө байгаа.

Ялангуяа сүүлийн үед жүдогийн барилдаанд өмсөх, хонгодох мэхийг хориглочихсон байгаа нөхцөлд үндэсний бөх барилдаж байгаа хүмүүс самбоор амжилт гаргах магадлал өнөөр гэсэн үг. Түүнчлэн гаднын сайн сургагч дасгалжуулагчдыг урьж ажиллуулж туршлагыг нь судалъя гэж бодож байна.

-Та нэг жилийн хугацаанд холбоог удирдалцаж явсан хүний хувьд хийсэн ажлуудаасаа сонирхуулбал?

-Сая насанд хүрэгчдийн улсын аваргыг шинэ ордонд зохион байгууллаа. Би өөрийгөө сайн удирдсан гэж бодож байгаа. Түүнчлэн энэ онд байлдааны самбо болон дэлхийн аваргад тамирчдаа амжилттай оролцууллаа. Саяхан Азийн аваргад оролцох байсан боловч хөрөнгө мөнгөний гачигдлаас болж чадсангүй.

-Үндэсний бөх барилдаж байгаа хүмүүс самбод амжилт гаргах бололцоотой гэж ярилаа Бөхчүүдэд энэ талын уриап га хэр хийж байна?

-Үндэсний бөхийн тамирчин самбод амжилт гаргахаас гадна, самбоор барилдаж байгаа хүмүүс үндэсний бехөд амжилт гаргах нь түгээмэл байдаг. Үндэсний бөхийн бэлтгэл их спортын бэлтгэл хоёр чинь өөр шүү дээ.

Манайд сүүлийн үед үндэсний бөхөөр амжилт гаргаж байгаа улсын гарьд Н.Рагчаа, Н.Мөнхбаатар нар самбоор хичээллэдэг шүү дээ.

-Энэ бөхийн төрөл хэдий уналтад орсон ч манай бөхчүүд амжилт гаргасан хэвээр байгаа нь сайшаалтай?

-Монгол хүнд цаанаасаа байгалиас заяасан авьяас байдаг. Манайх чинь бөхийн орон шүү дээ.

Тухайлбал, гаднын хүүхдүүдийг барилдуулахад яаж барилдах аргаа олохгүй зогсч байдаг гэх яриа бйй. Мөн монгол хүүхдийгбарилдуулахад ядаж л хав дөрвөлжин золгоод зогсч байдаг гэдэг.

-Тамирчдын санхүү мөнгөний дэмжлэгийн тухайд?

-Үнэнийг хэлэхэд тааруу тааруу. Олимпийн бус төрөл гэдэг утгаараа бусад спортыг бодвол дэмжлэг харьцангуй бага л даа. Гэхдээ би энэ спортыг төр засгаар дэмжүүлэх тал дээр нь анхаарч ажиллана гэж бодож байна. Ер нь засаг төр л дэмжих ёстой биз дээ.

А.Батнасан

Эх сурвалж: