sonin.mn
“Chalange cup-2015” Азийн цомын аварга шалгаруулах зургаа дахь удаагийн тэмцээнд хурд хүчээ сорихоор шайбтай хоккейн баг тамирчид өчигдөр Тайландын Тайпэй хотыг зорилоо. Тэмцээнд Азийн 13 орны баг өрсөлдөх юм. Манай тамирчдыг А.Энхбат, Б.Зориг нар дасгалжуулж, багийн ахлагчаар Н.Мишигдорж ажиллаж байгаа аж. Тэмцээний нээлтийн өдөр буюу энэ сарын 14-нд манай тамирчид Макаогийн багтай тоглохоор учраа таарсан бөгөөд 16-нд Арабын нэгдсэн Эмират улс, 19-нд Тайландын багтай тус тус тоглох хуваарьтай байна.
 
Л.Ариунцэцэг
Эх сурвалж: