sonin.mn
Хөлбөмбөгийн Зүүн Тиморын шигшээ багийнхан ДАШТ-ий Азийн бүсийн  урьдчилсан шатны хариу тоглолтоо хийхээр манай улсын нийслэлд  хүрэлцэн ирээд байна. 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтод манай шигшээ багтай чансаа ойролцоо Зүүн Тиморын шигшээ багтай таарсан. Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тиморт болж манай үндэсний шигшээ баг 4:1-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Хариу тоглолт маргааш Улаанбаатар хотноо явагдана. Уг тоглолтод манайх гурван гоолын зөрүүгээр хожиж дараагийн алхамаа хийх хатуу даалгавар хүлээж байна.
 
Зүүн Тиморын шигшээ багийн хувьд дэлхийн чансааны 187-д бичигддэг. Шигшээ багийн тамирчид нь бразил гаралтай португальчууд байгаа нь тэднийг сул өрсөлдөгч биш гэдэг нь тодорхой юм. Дашрамд сонирхуулахад, Зүүн Тимор улс нь Индонезийн Тимор арал дээр оршдог. 1974 онд тусгаар тогтносон хэдий ч тусгаар тогтнолоо эргүүлэн алдаад НҮБ-ын тусламжтайгаар 2002 онд дахин сэргээсэн, 15 мянган км.кв нутагтай, 1.2 сая орчим хүн амтай улс юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: