sonin.mn
 
Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МҮБХ 25 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 19-ний өдрийг хүртэл Монгол бөхийн өргөөнд олны хүртээл болж байна.
Уг үзэсгэлэнд МЖБХ-ны дэд ерөнхийлөгч, МССХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, bukh.mn сайтыг үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганбатын уран бүтээлийг  дэлгэсэн бөгөөд улсын баяр наадам болон томоохон барилдааны торгон агшинг харуулсан байна.
 
Ч.Ганбат нь Монголын гэрэл зурагчдаас анх удаа олимпийн наадмыг сурвалжилсан бөгөөд "Лондон-2012" олимпийн наадмаас ирснийхээ дараахан "Үл мартагдах агшин”, 2014 оны өвлийн олимпийн дараа "Сочи-2014", "Инчеон-2014” наадмын дараа "Азийн наадмын шилдэг 100 агшин" үзэсгэлэнгээ монголчууддаа дэлгэн үзүүлсэн билээ. Тэрбээр жүдо бөхийн ДАШТ, Азийн наадам, Зүүн Азийн тоглолт гээд олон уралдааныг сурвалжилснаас гадна дотоодод болж буй томоохон тэмцээн уралдааны гэрэл зургийн дурандаа буулгасан чадварлаг гэрэл зурагчин. Үндэсний бөхийн барилдаануудыг гэрэл зурагт мөнхөлж, "Монгол бөх Геннист" гэрэл зургийн цомгийг олны хүртээл болгосон Ч.Ганбат нь Монголын спортын сэтгүүлчийн холбооны 2014 оны шилдэг сэтгүүлч юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг