sonin.mn
 
 
Сүхбаатар аймагт ирэх долоо хоногт сонирхогчдын боксын УАШТ-ий дөрвөн удаагийн аварга, кикбоксын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Борын Ганбаатарын нэрэмжит тэмцээн болно.
Баруун-Урт сумын спорт хорооны зааланд энэ сарын 20-23-нд тус тэмцээнд эрэгтэйчүүдийн 49, 52, 60 кг-д, эмэгтэйчүүдийн 50 кг, өсвөр үеийнхний хөвгүүдийн 34, 36, 42, 50, 60 кг, охидын 46 кг-д 14 байгууллагын 150 гаруй тамирчин өрсөлдөх төлөвтэй байна. Энэхүү тэмцээн 2010 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулж байгаа бөгөөд уг тэмцээний нээлтийн ажиллагаа 21-ний 15 цагт болно.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг