sonin.mn
 
 
Саяхан Филиппины спор­­тын мэдээллийн хамгийн том сайт болох www.spin.ph-д Т.Санчирын тухай ийм нийтлэл гарчээ. Мэдээллийг NBA тайлбарлагч Г.Идэр-Ууган орчуулжээ. Уншигч танд сонирхуулж байна. :“Ginebra-гийн импорт Тунгалагийн Санчир хэлний бэр­хшээлийг давж, тоглол­­тоороо ярьж байна!Монголын импорт сагсчин Т.Санчир магадгvй Англиар өөрийгөө сайн илэрхийлж чаддагvй байх, гэхдээ өнгөрөгч Бямба гарагт Green Meadows-д болсон PBA-ийн Хөгжлийн Лигийн Cebuana Lhuillier багийн эсрэг хийсэн бэлтгэл тоглолтонд тэр өөрийн тоглолтоор сайн ярьж, Ginebra 100-89 өөр хожиход багаа тэргvvлсэн юм. Багийн гол тоглогчид болох Greg Slaughter, Japeth Aguilar, LA Tenorio, Chris Ellis нар тус тоглолтонд оролцоогvй бөгөөд Санчир харин өөрт олдсон минутыг бvрэн ашиглаж, тоглолтыг vзэх гэж ирсэн хөгжөөн дэмжигчдийг оновчтой шидэлт, итгэлтэй тоглолтоороо гайхшруулсан юм.‘Санчир Cebuana-гийн эсрэг сайн тоглосон, тэр 25 оноо авлаа. Энэ чинь манай багийн нийт онооны 1/4 гэсэн vг шvv дээ’ гэж багийн шинэ дасгалжуулагч Франки Лим spin.ph-д тоглолтын дараа хэлсэн юм. Багийн шилдэгvvдийн нэг Марк Кагиуа хvртэл Санчирын ойлгох чадварыг гайхсан байна. Тэр дасгалжуулагч Лимийн тодорхой зааварчилгаа бvрийг ойлгож, хэрэгжvvлж байгаа ба Монгол Улсын шигшээ багийн тоглогч залуу хэлний асуудлаас болж багтаа уусч чадахгvй байх гэсэн эргэлзээг багасгалаа. ‘Санчир ойлгож чаддаг. Хэлний асуудал нэг их бэрхшээл болохгvй байна. Тvvнд дасгалжуулагч ямар нэг зааварчилгаа өгөхөд л тэр юу хийхээ мэддэг. Хэцvv юм алга’ гэж Кагиуа хэллээ. Хорин зургаан настай Монгол сагсчин залуу хэлэхдээ, 10 гаруй хоногийн өмнө ирэхэд зуны халуун цаг агаарт дасах хамгийн хэцvv байсан гэнэ. Харин тэр одоо учраа олчихсон, ажилдаа орчихсон, Gin Kings-ийн PBA-д тvрvvлж чадаагvй 7 жилийн хvлээлтийг арилгахад тусалж чадна гэдэгтээ найдаж байгаа гэнэ. ‘Мэдээж Ginebra бол PBA-ийн хамгийн алдартай баг. Би PBA-д тоглох болсондоо маш их баяртай байгаа. Энэ багаа сайжруулж, Аварга авахад туслахын төлөө хамгийн сайнаа гаргах болно’ гэж Санчир орчуулагчаараа дамжуулан хэлсэн юм. Улаанбаатар хотод төрсөн залуу маань Tenorio болон Aguilar хоёртой хамт тоглох болсондоо баяртай байгаа гэнэ. Филиппины шигшээгийн гол тоглогчдын эсрэг Өмнөд Солонгосын Инчеон хотод болсон Азийн Наадамд Санчир тоглож байснаа бас дурслаа. Долдугаар байрын төлөөхи тус тоглолтонд Филиппины баг 84-68 аар Монголыг хожиход 189см өндөртэй Санчир 15 оноо авч, 5 бөмбөг самбараас авчээ. Наян дөрвөн кг жинтэй Санчирыг Монгол улсын одоо vеийн хамийн шилдэг сагсчдын нэг гэж vздэг ба өнгөрсөн жил Инчеонд болсон Азийн Наадамд тэр 16.6 оноо, 5.6 самбар дунджилсан юм.
 
Эх сурвалж: