sonin.mn
ЛОНДОН. /Xinhua/. Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигч дөрвөн залуугийн хөл бөмбөгийн тоглолт үзэх эрхийг Лондон хотын шүүх тав хүртэлх жилээр хасчээ. Тэд оны хоёрдугаар сард Францын Парис хотод метронд хар арьст залууг суулгаагүй билээ.
 
Английн Премьер лигийн “Челси” клубын хөгжөөн дэмжигчид хар арьст залууг метронд суулгахгүй, хаалгыг хаан зогсож, “Бид бол арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагчид” гэж хашгирч байгааг харуулсан дүрс бичлэгийг нэгэн зорчигч онлайнд тавьснаар энэ хэрэг олны анхаарлыг татсан юм.
 
Тэднийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан гэж Лондон хотын шүүх үзээд, тэдний гурвынх нь Их Британид болон гадаадад хөл бөмбөгийн тоглолт үзэх эрхийг таван жилээр хасчээ. Нэгнийх нь тоглолт үзэх эрхийг гурван жилээр хассан байна.
 
Энэ шийдвэр нь эрүүгийн хариуцлага биш  ч уг шийдвэрийг зөрчвөл тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж шүүх мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг