sonin.mn
ЛОНДОН. /TASS/. Бразилын авлигын хэргийг мөрдөн шалгах сенатын комисс тус улсын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Марко Поло дел Нерогийн хувийн дансанд нэвтрэх эрхийг авсан тухай Ройтерс агентлаг мэдээлж байна.
 
Бразилын шигшээ багийн шилдэг довтлогч байсан Ромарио өнгөрсөн долдугаар сарын дундуур тус улсын авлигатай тэмцэх комиссын тэргүүнээр томилогдсон байна.
 
Энэ албанд тушаалд томилогдсоныхоо дараахан тэрбээр Нерогийн хэргийг, бас Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ авлигын хэрэгт холбогдсон Бразилын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байсан Рикардо Тейшера, Хосе Мария Марин нарын хэргийг шалгахаа мэдэгджээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг