sonin.mn
ЖОКЬЯКАРТА. /Kyodo/. Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын их сургуулиудын оюутнууд гар аргаар хийсэн роботуудаараа өрсөлдлөө. Жил тутмын уг тэмцээн энэ онд Индонезийн Жокьякарта хотноо болсон юм. Тэмцээний сүүлийн шатанд Хонконгийн багийг Вьетнамын баг ялснаар түрүүлжээ.
 
Өнгөрсөн амралтын болсон “ABU Robocon” тэмцээнд бүс нутгийн 18 улсын 19 бага оролцсон байна. Вьетнамын багийн нэгэн оюутан, “Бүх өрсөлдөгч хүчтэй байлаа. Бид түрүүлсэндээ баяртай байна” гээд, “Би хүмүүсийг зугаацуулдаг робот зохион бүтээхийг хүсдэг” гэжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг