sonin.mn
БЭЭЖИН. /ANADOLU/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болж буй хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд Ямайкийн алдарт тамирчин Усэйн Болт 9.79 секундэд барианд орсноор түрүүллээ.
 
Ямайк тамирчин Америкийн ойрын зайн гүйгч Жастин Гатлинаас 0.01 секундийн өмнө барианд орсон байна. Ингэснээр Болт гурав дахиа ДАШТ-д түрүүллээ. Канадын Андре де Грасс, Америкийн Трэйвон Бромелл нар 100 метрийг 9.92 секундэд туулснаар гуравдугаар байрт оржээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг