sonin.mn

Сонирхогчдын боксын ДАШТ Катарын Доха хотноо өчигдөр эхлэсэн билээ. Энэ удаагийн ДАШТ-д Манай дөрвөн тулаанч эх орноо төлөөлж оролцож байгаа билээ. Манай тамирчин Э.Идэрхүү тулааны салхийг хагалж рингэнд гарлаа.

 

Тэрбээр Венесуэлийн боксчин гурван үеийн тулааны турш тэргүүлсээр эхний ялалтаа авлаа. Түүнийг дараагийн учраа нь Азербайжаны Т.Алиев юм байна.

 

Өнөөдөр манай тамирчдаас Б.Түвшинбат рингэнд гарах ба эхний тойрогт Чехийн боксчин З.Чладектэй таарсан. Түүнийг ялбал дараагийн шатанд Хятадын Лиу Вэйтэй тулалдах юм байна.