sonin.mn

Дани улсад болсон Пауэрлифтингийнхэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Мустанг” клубын тамирчин Д.Түмэнжаргал 105 кг-ийн жинд оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр энэ амжилтаараа Монголын пауэрлифтингийн түүхэн дэх насанд хүрэгчдийн ангиллын анхны медалийг эх орондоо авчирлаа.

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-24-нд Дани улсын Родби хотод болсон бөгөөд манай улсаас өсвөрийн ангилалын66кг-дС.Сүхбат, насанд хүрэгчдийн 105кг-дД.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн -120кг-дБ.Чимидцэрэн, насанд хүрэгчдийн -120кг-дБ.Алтангэрэл, мастер 1 ангилал 83кг-дМ.Анхбаатар, мастер 1 ангилал 93кг-дЛ.Мөнхбаяр, мастер 1 ангилал +120кг-дП.Болдбаатарнарын 7 тамирчин хүч үзсэн байна.