sonin.mn

Грекийн Халкидики хотноо болж байгаа сонирхогчдын ДАШТ-ий 8 өргийн дараа 2000 хүртэлх ангилалд МУБИС-ийн шатарчин, спортын мастер Э.Хулан 6.5 хожилтой тэргүүлж байна.

Харин "Мончесс" клубын Х.Итгэлт 5.0, 1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын Т.Баяночир 5.0, спортын мастер Н.Энхнасан 4.0, Н.Цогзолмаа 3.5 оноотой байгаа юм.

2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Г.Ганцоож 5.5, спортын мастер Ц.Батсайхан 5.0, "Хос мастер" клубын шатарчин спортын мастер М.Баасанжав 3.5 оноотой явна. Өнөөдөр сүүлийн өрөг тоглож аваргуудаа тодруулна.

Манай улсын шүүгчдийг төлөөлж байгаа шатрын Монгол улсын шүүгч Ц.Тулгаа Европ тивийн ахмад шатарчдын багийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа юм.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг