sonin.mn
 
 
БЕРН. /TASS/. ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хагас хамгаалагч Роман Нойштедтер ОХУ-ын иргэншил авахаар Германыг зорьсон тухай ойрын эх сурвалж мэдээлжээ.
 
 
Тэрбээр бичиг баримтаа Германы Бонн хотод очиж авсныхаа дараа буюу даваа гарагт багтаа буцан ирэх ажээ.
"Роман Нойштедтер ОХУ-ын паспортоо авсныхаа дараа маргааш буцаж ирнэ" гэж эх сурвалж мэдэгдсэн байна.
 
Одоогийн байдлаар албаны ёсны мэдээлэл гараагүй байна. Өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өдгөө 28 настай Роман Нойштедтерт Оросын иргэншил олгох зарлигт гарын үсэг зуржээ.
 
Д.Нямтулга

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг