sonin.mn
Монголын Сахаада спортын холбоо/ММТХ/-ноос зохион байгуулж байгаа Mass-wrestling /модон саваа таталт/-ын гурав дахь Улсын аварга шалгаруулах тэмцээн болно.
 
Энэхүү тэмцээн нь 2016 оны зургадугаар сарын 25-ны өдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 14 цагт эхэлж шилдгүүдээ тодруулна. Модон саваа таталтын тэмцээний онцлог нь тухайн тамирчны жин, нурууны болон гарын хүчний чадал тэнхээг сорьдог байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг