sonin.mn
Энэ жилийн Даншиг наадмын бөхчүүдийг даншгийн арслан Р.Пүрэвдагва магнайлна. Учир нь Даншиг наадмын цол улсын цолоос тусдаа тул даншгийн арслан Р.Пүрэвдагва магнайлж өмнөх жилийн цолтнууд эрэмбээрээ ам авах юм байна.
 
Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн жил даншиг наадамд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол хүртсэн. Харин улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж даншгийн заан цол хүртсэн билээ.
 
Мөн зургаа давж, их шөвөгт шалгарсан улсын харцага Ц.Содномдорж, улсын начин Э.Энхбат нар даншгийн өсөх идэр начин цол хүртсэн бол Б.Пүрэвсайхан, О.Хангай, Б.Батжаргал, Д.Амарсайхан нар даншгийн начин цолд хүрсэн юм.