sonin.mn
“Рио 2016” зуны олимпийн 31 дүгээр наадмын боксын 60 кг-ийн жингийн аварга өнөөдөр тодорч, медаль гардуулах ёслол болж Монголын боксчин Д.Отгондалай олимпийн хүрэл медалиа гардлаа.
 
Энэ жинд Бразилийн боксчин Робсон Кончейчао Францын тамирчин Софиан Умихаг 3:0 гэсэн харьцаагаар ялж Рио-гийн олимпийн аваргын алтан медалийн эзэн болов.
 
 
Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин болсон олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нь монгол боксчдоос олимпийн медаль хүртсэн 6 дахь тамирчнаар ийнхүү тодорлоо.
 
       
 
 
Д.Өлзий

Эх сурвалж:“Монцамэ” агентлаг