“Хилчин” спорт хороо өнөө жил амжилт бүтээлээр дүүрэн 70 жилийн ойтойгоо золголоо. Тодруулбал, тус дэвжээнээс улсын их баяр наадмаар зургаан шинэ цолтон төрж, олимпийн наадмаас хоёр тамирчин нь мөнгө, хүрэл медаль хүртээд байгаа юм. Ойн баяраа угтаж өнгөрсөн баасан гарагт ахмад тамирчдаа хүлээн авч уулзлаа. Энэ үеэр “Хилчин” спорт хорооны тамирчин, олимпийн хүрэл медальт Ц.Отгондалайтай цөөн хором ярилцлаа.
-Юуны түрүүнд танай спорт хороо үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Би Хил хамгаалах ерөнхий газрын харьяа “Хилчин” спорт хороонд тамирчнаар ороод найман жил болсон байна. Энэ хугацаанд багагүй амжилт үзүүлсэн гэж өөрийгөө тоодог шүү. Эх орондоо тангараг өргөсөн хилчдийнхээ нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд орж байгаадаа бахархаж явдаг. Энэ завшааныг ашиглаад үе үеийн тамирчид, ахмад хилчдэдээ ойн баярын мэнд хүргэе.
-Боксын спортоор хэзээнээс эхлэн хичээллэсэн бэ?
-Өмнө нь үндэсний бөхөөр хоёр жил хичээллэж байлаа. Бөх миний спорт биш гэж үзээд 2003 оноос эхлэн боксын спортод эргэж буцалтгүй хөл тавьсан. Тухайн үед Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбат багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийдэг байлаа. Сар гаруй энэ спортоор хичээллээд Дорнод аймгийн аварга болсон. Энэ нь надад урам зориг өгсөн анхны алтан медаль байсан юм. Дараа дараагийн тэмцээн гол төлөв хилийн чанадад болсон байх. Манай Дорнод аймаг газарзүйн байрлалын хувьд давамгай байдаг. Яагаад гэвэл Орос, Хятад хоёр улсын хилтэй залгаа оршдог. Тиймээс би энэ хоёр улсын тамирчидтай тоглолт сайхан таардаг.
-Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл олон тохиолддог байх. Шантрах үе гарч байв уу?
-Мэдээж хүндрэлтэй зүйл олон байна. Эр зоригийн спорт шүү дээ. Бусад спортыг бодвол бокс илүү хэцүү юм шиг санагддаг. Тэмцээнд орохоосоо өмнө өглөө бүр жингээ үзүүлнэ. Жинг тогтмол байлгахын тулд тамирчнаас маш их хөдөлмөр шаарддаг юм. Дэлхийн болон Азийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа зохион байгуулагдана. Энэ тэмцээнүүдэд оролцож чадахгүй буцаж байсан үе надад зөндөө бий. Санаанд нийцээгүй тоглолтоос болж харамсдаг байлаа. Гэхдээ би шантраагүй. Өөртөө зорилго тавиад хичээсэн. Үүний үр дүн эхнээсээ гарч байна гэж боддог.
-Боксын спортоор олон жил хичээллэсэн хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй болдог гэсэн ойлголт зарим хүний дунд байдаг. Энэ нь толгойдоо хүчтэй цохилт авснаас шалтгаалдаг гэж байна. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Хүмүүсийн ингэж хэлж байгаа нь буруу ойлголт. Ямар ч сайн тамирчин байсан толгойдоо оногддог шүү дээ. Толгойдоо удаа дараа цохилт авч сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болно гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл энэ спортоор хичээллэж эхэлсэн бол цохилтоос яаж бултах, цохилтыг толгойдоо хөнгөлж авах зэрэгт суралцдаг. Тэгээд ч хамгаалах хэрэгсэл гэж байна. Өмсөж байгаа бээлий гэхэд өрсөлдөгч тамирчнаас ирж байгаа цохилтыг 70 хувь бууруулдаг. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ боксын спортоор хичээллүүлэх дургүй байх тал бий. Тэдэнд хандаж хэлэхэд энэ нь мэргэжлийн биш сонирхогчийн бокс шүү дээ. Тухайн спортоор хичээллэхэд тархи толгойны өвчтэй болно гэсэн ойлголт байхгүй.
-Та “Рио 2016” зуны олимпын 60 кг-ийн жинд Франц улсын тамирчин Софьян Умиатай мөнгөн медалийн төлөө тоглосон. Маш сонирхолтой тоглолт болсон шүү дээ. Үзэгчид болон Монголын ард түмэн таныг ялчихлаа л гэж харсан?
-Би ч гэсэн дотроо ялчихлаа гэж бодож байсан. Харин тоглолтын хоёрдугаар үеийн завсарлагаанаар үзэгчдийн суудлаас манай боксын холбооны удирдлагууд оноо дутуу явааг дуулгасан. Тэгээд би өөрт байгаа нөхцөл бололцоог бүгдийг нь ашиглаж тоглосон. Монголын ард түмэн надаас аваргын алтан медалийг хүсч байсан. Би ч гэсэн түүний төлөө тоглосон. Энэ бүхэн санаснаар болоогүй. Гэхдээ хоосон биш олимпийн хүрэл медаль хүртсэн. Намайг дэмжсэн бүх хүн багахан ч гэсэн баярласан байх гэж бодож байна.
-Шүүгчдийн буруугаас болж ялагдсан уу. Эсхүл тухайн тамирчинтай тоглолт таарсангүй юу?
-Шүүгчдийн буруугаас болж ялагдсан эсэхээ хэлж мэдэхгүй байна. Боксын шүүлтийн үзүүлэлтийг бүгдийг нь хангаж тоглосон гэж боддог. Өөрөөр хэлбэл, цохилт, давамгайлал, цохилтын тоо, талбай дээр биеэ авч яваа байдал зэргийг бүгдийг нь хангасан. Өмнө нь тэр тамирчинтай таарч тоглож байгаагүй. Гэхдээ тоглолтыг нь сайн мэднэ. Тухайн үед тоглолтынх нь эсрэг тактик боловсруулж гарсан.
-Таны дараагийн тэмцээн хаана болох вэ?
-Эхлээд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Үүний дараа намайг 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Яг хэдэн сард болох тов нь гараагүй. Ямартай ч Герман улсад болно. Энэ тэмцээнд би хамаг анхаарлаа хандуулж, том зорилго тавьж тоглоно.
-Тус тэмцээнд Франц улсын тамирчин Софьян Умиа ирэх болов уу?
-Мэдээж ирнэ. Яагаад гэвэл Францын тамирчин дөнгөж 22 настай залуу шүү дээ. Түүнтэй тоглохыг маш их хүсч байна. Олимпод ялагдсан даагаа нэхэж тогломоор байна. Гэхдээ би хорсч хэлж байгаа юм биш шүү. Тэр тамирчин намайг ялаад л өнгөрсөн. Түүнд буруу гэж юу байх вэ. Зүгээр л би дэлхийн аваргаар түүнээс хариугаа авч, өөрийгөө болон ард түмнээ баярлуулахыг хүсч байна.
-Боксын спортоо хэзээ орхиё гэж боддог вэ?
-Үүнийг одоогоор бодож амжаагүй байна. Дэлхийн аваргын тэмцээнд хэрхэн оролцсоноос шалтгаалан таны асуултын хариулт гарч ирэх байх. Хэрэв би дэлхийн аварга болох юм бол 2020 оны олимпыг зорино. Танай сонингоор дамжуулан Монголынхоо ард түмний хүлээлтийг хөсөрдүүлэхгүй. Хичээх болно гэж хэлье.
Г.Мягмарсүх
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэл0
Oo tegeed amjilt gargaad orhihgui l bol bas eruul mended muu sport shu.salga uimraa boloh enuuhend .hogshrood l hetsuudne de
Sain togolson gehdee chi franciiin tamirchin tsohichihood butsaad garahdaa uuruu tsohiulaad onoo aldaad baisan
За да хэлэх нэг хэрэг хийх бас хэцуу шуу. Чиний биеийн хучний дасгал бэлтгэл их дутуу л харагдаад байдаг даа. Тиймээс одооноос сайн анхаарна биздээ. Булчин шормос угуй бол 1000 ан зориг юун тус ажээ г санаж яваарай Дуу Минь. Амжилт Амжилт Амжилт .
erguuteel.
Yariltslaga ch bolloo, huurhii mal setguulch.nogoonooroo bn daa!
Үмхий ам гаргасан гөөг минь чи энэ хэмжээний ярилцлага авч чадах уу? Хэдэн үг зөв бичиж чадахгүй арчаагүй новш байж
amjit husye
Bas ih uhaantai zaluu bn hol yvah er baina amjit husen yruue
Хувцас нь жаахан жол байна генерал өгчихөж болдоггүйл юмбайхдаа
Цохилтод өртөөд салга болчихсон, тухайлбал Мухаммед Али, хэл яриа нь эвлэхгүй болсон хүн олон байгаа шүү. Гадаад гэхгүй Монголд. Заримыг нь зориуд зохисон дуулддаг. Олзвой гэдэг ахмад боксчныг би залуугаас нь мэдэх юм. Сэргэлэн залуу байсан, 1976 онд бил үү, гадаадын нэг тэмцээнд явж ирээд л яриа нь, үйлдэл нь танигдах аргагүй болсон доо. Сүүлийн үеийн зарим хөвгүүд ч адил л харагдаад байгаа. Бээлийгүй зодчихоод байна уу? Сайн тамирчид журам сахиад байх шиг байгаа юм, муучууд нь ямаан омгоо гаргах нь багасаагүй харагдаад байгаа даа. Тэгэхээр залуу хүүхдүүдийг бокс руу явуулах гэхээр наана нь байгаа муучуудын гарын шүүсийг заавал амтлах нь хэвээр. Ядаж л омгийг нь дарна гэж хэн нэгнээр хүчтэй цохиулдаг явдал нь байж л байна билээ. Үүнийг яаж арилгах вэ?
Мюнхенын олимпид оросын Лемешевтэй финалд тоглосон финнланд залуу олимп дараа сэтгэцийн өвчтэй болсон шүү Ийм жишээ олон шүү ЦИС-ын нэг багштай нэг удаа уулзаж яриа өрнүүлэж билээ залуудаа боксчин байсан гэсэн яриа хөөрөө нэгл биш ээ
Xurel bol bas l tom amjilt gexdee aldaanaasaa suraltsax xeregtei shuu !amjilt
Odoo boloo doo biyee bod sport Yer n huniig biygui bolgodog.
Humuus l bayashaas bish tamirchid bol booluud shuu dee, odoo huu min biye bod.
Huchnii beltgel hii