sonin.mn
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ.
 
Улаанбаатар хотын 377 жилийн ойн хүрээнд тус тэмцээнийг нийслэлийн ЗДТГ, НБГ, “Монгени” цогцолбор сургууль, МШХ хамтран зохион байгуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээний нээлтийн ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Нийслэлийн 377 жилийн ойг угтсан олон ажил  зохион байгуулж байна.
 
Үүний нэг нь ЕБС-ийн сурагчдын дунд өсвөрийн шатрын тэмцээнийг явуулж байна. Энэ тэмцээн өргөн хүрээг хамарч, тэдний оюуныг тэлсэн үр өгөөжтэй ажил болж байна. Мөн оюутан залуусын дунд “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарласан. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа шатарчид, тэдний багш дасгалжуулагчдад өндөр амжил хүсье” гэв.
 
Тэмцээн нийт гурван үе шаттай бөгөөд өнөөдөр есөн дүүргээс шалгарсан нийт 17 багийн 408 хүүхэд оюун ухаанаа уралдуулан шилдгүүдээ тодруулна.
 
 
Д.Өлзий
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг