sonin.mn
ОХУ-ын Эрхүү хотноо энэ амралтын өдрүүдэд болсон олимп, дэлхийн аварга, Европын хошой аварга Н.Воробьёвагийн нэрэмжит чөлөөт бөхийн охидын тэмцээн болж, 52 кг-д Н.Анударь /ЧД/ алтан медаль хүртжээ.
 
Эрхүүгийн тойргийн Спортын яам болон мужийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг тэмцээнд Эрхүү, Новосибирск муж, Красноярскийн хязгаар, Буриад, Тува, Якут болон БНХАУ, Монгол Улсын 100 гаруй өсвөр насны охид 12 жинд өрсөлджээ. Манай бөхчүүдээс нэг алтан медалиас гадна 49 кг-д Б.Энхцэцэг, 40 кг-д Б.Энхзул нар мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг