sonin.mn
Япон улсад болсон “Fuji San” марафоны тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд манай шилдэг холын зайн гүйгч ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүн байр эзэллээ.
 
 
Тэрбээр марафоны 42 км 195 метр зайг 2 цаг 48 минут 45 секундэд амжилттай туулсан байна. Энэхүү тав  дахь удаагаа зохион байгуулж байгаа уг тэмцээний хоёр, гуравдугаар байрт Японы тамирчид шалгарлаа. Энэхүү уралдаан 11 дүгээр сарын 27-нд болсон юм.. “Алдар” спорт хорооны залуу тамирчин Б.Мөнхзаяа “Рио 2016” олимпийн наадамд амжилттай оролцож байсан бөгөөд манай марафонч Хирошима хотноо хоёр сарын бэлтгэл хийхээр болжээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг