sonin.mn
ЛОНДОН./BBC/. Хөлбөмбөгчин байсан хэд хэдэн хүн ярихдаа, хөлбөмбөгийн сургуульд сурч байхад үед нь тэднийг бэлгийн дарамтад оруулдаг байсан гэж мэдэгдсэн нь Их Британийн хөлбөмбөгийн түүхэнд жинхэнэ ёсоор хямралыг авчирлаа. Ийм мэдэгдлийг Английн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Грег Кларк хийсэн байна.
 
Хүүхдийн хөлбөмбөгийн сургуульд сурч байх үед нь дасгалжуулагчид өөрсдийг нь бэлгийн дарамтад оруулж байсан гэж 20 гаруй хөлбөмбөгчин ярьсан аж.
Үүнтэй холбогдуулан Британийн парламентын гишүүн Дэмиэн Коллинз хэлэхдээ, Английн хөлбөмбөгийн соёлыг бүх хүрээнд маш нарийн шалгахыг шаардсан байна.
 
Одоогийн байдлаар Английн дөрвөн гүнлэгийн цагдаагийн газар болон Скотлэнд-Ярдын мөрдөгчид тамирчдын өгсөн мэдүүлгийн үндсэн дээр мөрдөн шалгалт хийж байгаа аж.
 
Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Г.Кларк-ийн үзэж байгаагаар, 1990 –ээд оны үеийн хүмүүсийн ёс суртахууны хэв шинж нь дээрх асуудал гарах нэг нөхцөл болсон ажээ. “Тухайн үед ийм асуудлыг чимээгүй өнгөрөөж байсны үр дагаврыг бид ойлгож, сургамж авах хэрэгтэй” гэж тэрбээр ярьсан байна.
 
Бэлгийн дарамттай холбоотой асуудлыг хамгийн түрүүнд “Крю” багт тоглож байсан Энди Вүүдворд хөнджээ. Үүнээс долоо хоногийн дараа “"Манчестер Сити" гэдэг идэрчүүдийн хөлбөмбөгийн багийн тоглогч Крис Ансворт мэдэгдэл хийж, хүүхэд ахуйдаа 100 гаруй удаа хүчиндүүлснээ хэлсэн байна.
 
Бэлгийн дарамттай холбоотой гомдлуудын ихэнх нь дасгалжуулагч Барри Беннелтэй холбоотой аж. Тэрбээр эрэгтэй хүүхдүүдийг бэлгийн дарамтад оруулсан гэх хэргээр шоронд гурван жил суусан байна.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг