sonin.mn
Хонконгийн Тусгай олимпийн хорооны 40 жилийн ойн нэрэмжит урилгат Зүүн Азийн бүсийн тэмцээн энэ сарын 24-29-нд болж, манай баг тамирчид медалийн хур буулгажээ.
 
Уг тэмцээнээс манай тамирчид 13 алт, 11 мөнгө, 6 хүрэл медальтай эх орондоо иржээ. Тэмцээнд БНХАУ, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, Монгол гэсэн зургаан орны  300 гаруй  тамирчин өрсөлдсөн байна. Манай улсын баг, тамирчид агаарын теннис, хөнгөн атлетик, боулинг, усан сэлэлт, ширээний теннис гэсэн таван төрөлд оролцжээ.
 
Амжилт гаргасан тамирчдыг өнөөдөр УИХ-ын гишүүн асан С.Оюун, Монголын дауны холбооны тэргүүн нар хүлээн авч уулзаж, улам их амжилт гаргахыг ерөөж талархал илэрхийлэв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг