sonin.mn
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Гоёл-2017" наадам  өчигдөр Соёлын төв өргөөнд болж, загвар зохион бүтээгчид 2017 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцууллаа.
 
Энэ жилийн наадмаас топ модель тодорсонгүй. Тус наадамд оролцож буй дизайнеруудын бүтээл сайжирсан ч топоор шалгарах хэмжээний модель байгаагүй гэж зохион байгуулагчид үзжээ. Топ модель тодроогүй ч уламжлалт ёсоор наадмын шилдэг загвар өмсөгчид болон загвар зохион бүтээгчдийг шалгаруулав. Гранпри шагналын эзнээр "Эртний Монгол хийц" загварын товчооны дизайнер О.Уранцэцэг тодорсон бол шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Д.Долгион, эрэгтэй загвар өмсөгчөөр Б.Азжаргал нар шалгарлаа.
 
"Гоёл 2017" наадмын шилдгүүдийг танилцуулж байна.
 
 
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч: Д.Долгион
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Б.Азжаргал
Шилдэг фото модель: Загвар өмсөгч О.Ариунзул, Н.Ану
Гранпри шагнал: “Эртний монгол хийц” салоны захирал, үндэсний хувцасны дизайнер О.Уранцэцэг
Шилдэг загвар зохион бүтээх товчоо: "Мастер додо" ХХК
Шилдэг залуу дизайнер: ''Шилмэл загвар'' ХХК-ийн дизайнер И.Урангоо
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: Үйлдвэр урлал сургуулийн дизайнер М.Энхтуяа
Шилдэг makeup artist: "Наруми" салон
Шилдэг үсчин: "Vidal" салоны Д.Одонгоо
Шилдэг гэрэл зурагчин: М.Цоггэрэл
Тусгай байрт: Дизайнер С.Ганзориг,  "Монлайн" ХХК-ийн дизайнер Н.Үнэнбат, Г.Цэрэнханд
Өдөр тутмын, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер: "Эвсэг" ХХК-ийн хамт олон
Ивээн тэтгэгчдийн нэрэмжит шагнал: загвар өмсөгч н.Азжаргал, н.Золбоо, О.Хулангоо, н.Адъяа
 
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал