sonin.mn
Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Нарантуяаг томиллоо.
 
ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм.
 
Б.Нарантуяа нь Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, профессор. Эрүүл мэндийн салбарт эм боогч, ЭМЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан туршлагатай нэгэн юм.
 
 
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 1996 онд Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн төв нэртэйгээр анх үүсгэн байгуулагдаж байсан. 
 
2012 онд Эрүүл мэндийн хөгжлийн төв нэртэй болсон.
 
Эрүүл мэндийн ажилтны мэдлэг мэргэжил, мэргэшил болон  ур чадварын хөгжлийг  дэмжих, эрүүл мэндийн салбарт  шинэ технологи нэвтрүүлэх,  шинэ мэдлэг, мэдээлэл үйлдвэрлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.