sonin.mn
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны болон олимпийн зэрэглэлийн шүүгч, Чех улсын иргэн Владимир Хнедка манай улсад УАШТ-ий үеэр сургалт явуулахаар уригдан ирсэн байна.
 
Монголын жүдочдын бэлтгэл сургуулилтийн заалаар зочилж, 2017 оны УАШТ-д хүч, ур чадвараа сорих тамирчид болон багш, дасгалжуулагч нарт ОУЖБХ /IJF/-ноос шинэ батлагдсан дүрмийг танилцуулжээ. Мөн  В.Хнедка жүдо бөхийн шүүгчдэд дүрмийн талаар сургалт явуулна.
 
Тэрбээр ОХУ-ын олимпийн зэрэглэлийн шүүгч Владимир Востриковын хамт энэ сарын 16-18-нд болох Монгол Улсын жүдо бөхийн насанд хүрэгчдийн АШТ-ийг дэнслэн шүүх юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг