ЛОНДОН./Reuters/. “Бээжин-2008” Олимпын наадмын үеэр сэргээш хэрэглэсэн нь дахин шинжилгээгээр тогтоогдсоноор 4x100 м-ийн буухиа гүйлтийн алтан медалиа хураалгасан Ямайкийн ойрын зүйн гүйгч Неста Картер Спортын арбитрын шүүхэд /САШ/ давж заалдсан тухай түүний өмгөөлөгч мэдэгдлээ.
 
САШ түүний заргыг хэзээ авч хэлэлцэхийг Картер хүлээж байна гэж өмгөөлөгч Стюарт Стимпсон хэлэв.
 
2008 оны Олимпын үеэр түүнээс авсан сэргээшийн шинжилгээний дээжийг дахин шинжлэхэд сэргээшийн төрөлд багтдаг “метилгексанеамин” гэдэг хориотой бодис илэрснээр энэ оны нэгдүгээр сарын 25-нд Ямайкийн 4х100 м-ийн буухиа гүйлтийн багийнхны медалийг хураасан юм.
Тус багийн бүрэлдэхүүнд түүнээс гадна Майкл Фрэйтер, Асафа Пауэлл, Усэйн Болт нар байсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг