sonin.mn
16 дахь удаагийн “Дүнжингаравын хурд” хаврын төвийн бүсийн уралдааны их насны ангилалд  179 хурдан хүлэг бүртгүүлжээ. Ингээд их насны морьдын уралдаанд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.
 
Түрүү - Д.Ганбаатарын зээрд
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, “Макс” группийн ерөнхийлөгч, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд
Удам угшил:
Эцэг: Шүдлэн, хязаалан, соёолондоо улсын баяр наадамд айрагдаж, “Тамирын хурд” уралдаанд түрүүлж, “Алтан-Овоо”-ны төрийн их тахилга болон Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ойн даншиг наадамд тус тус айрагдаж байсан Тод манлай Д.Ганбаатарын Сарт хүрэн азарга
Амжилтын товчоон:
2014 онд хязаалан:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд арав гаргаж давхисан
Ламын Гэгээний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүү
2015 онд соёолон:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд түрүү
2017 онд их нас:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд түрүү
 
Аман хүзүү - Ш.Мөнгөншагайн хүрэн
Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, “Агт-Эрдэнэ” галын уяач Шаравын Мөнгөншагайн хүрэн 
Удам угшил: 
Эцэг: Тод манлай уяач С.Ганхуягийн унаган адуу 
Амжилтын товчоон:
2016 онд их нас:
Төв аймгийн Архуст сумын наадамд түрүү
“Их хурд-7” уралдааны түрүү
“Сэцэн ханы хурд-2016” зүүн бүсийн уралдаанд түрүү
“Арвагар хээрийн хурд-2016” хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2017 онд их нас:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
 
Айргийн гурав - Ц.Батсайханы зээрд халзан
Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Цогтын Батсайхан зээрд халзан 
Амжилтын товчоон:
2017 онд их нас:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд айргийн гурав
 
Айргийн дөрөв - Д.Дагвадоржийн зээрд
Завхан аймгийн Яруу сумын уугуул, Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн зээрд 
Удам угшил: 
Эцэг: Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Баавуунхүүгийн унаган адуу
Амжилтын товчоон:
Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат Мөнхөөгөөс тэр хавийнхаа наадмуудад дөрөв түрүүлж, нэг аман хүзүүдсэн зээрд үрээг авсан.
2014 онд соёолон:
АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр наадамд зургаа
2017 онд их нас: 
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
 
Айргийн тав - З.Батбаярын хээр
Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяач Занабазарын Батбаярын хээр 
Амжилтын товчоон:
2017 онд их нас: 
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд айргийн тав
 
Зургаа - Б.Мягмарсүрэнгийн зээрд
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач Бүүрээгийн Мягмарсүрэнгийн зээрд
Удам угшил: 
Эцэг: Дорноговь аймгийн Иххэт сумын Улсын Алдарт уяач Нарангэрэлийн хүү Ононгийн зээрд азарга
Эх: Дорноговь аймгийн Иххэт сумын Улсын Алдарт уяач Нарангэрэлийн хүү Ононгийн хул гүү
Амжилтын товчоон:
2015 онд их нас:
Төв аймгийн Баянцагаан сумын баяр наадамд түрүү
Хакухо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатарын мялаалга наадамд айргийн дөрөв
2016 онд их нас:
Төв аймгийн Алтанбулаг сумын Түмэн сүргийн уралдаанд түрүү
“Их хурд-7” уралдаанд 10
2017 онд их нас:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд зургаа
 
Долоо - Н.Мөнхзоригийн хул
Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, Эрдэнэсант сумын “Бат ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн, уяач Нямсүрэнгийн Мөнхзоригийн хул
Удам угшил: 
Эцэг: Дорнод аймгийн Матад сумын хул азарга  
Амжилтын товчоон:
2014 онд соёолон: 
Төв аймгийн Эрдэнэсант сумын ханагийн хаврын уралдаанд айргийн гурав
Төв аймгийн Эрдэнэсант сумын “Бат ханы хүлэг” МСУХ-ноос зохион байгуулдаг хаврын уралдаанд айргийн дөрөв
Төв аймгийн Эрдэнэсант сумын баяр наадамд аман хүзүү
2015 онд хавчиг өнжсөн:
2016 онд их нас:
Төвийн аймгийн Баянцогт суманд болсон бүсийн уралдаанд аман хүзүү
Архангай аймгийн Өндөр-Улаан суманд болсон бүсийн уралдаанд айргийн дөрөв
61 гарам болсон Майхан уулын тахилга наадамд түрүү
2017 онд их нас:
Багахангай дүүргийн өндөр бооцоот уралдаанд түрүү
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд долоо
 
Найм - З.Батбаярын хээр
Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяач Занабазарын Батбаярын хээр
Амжилтын товчоон:
2017 онд их нас: 
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд найм
 
Ес - Б.Мөнхтөрийн хүрэн
Ховд аймгийн Булган сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батмэндийн Мөнхтөрийн хүрэн
Амжилтын товчоон:
2014 онд:
Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ой, баруун бүсийн их хурд даншиг наадамд айргийн гурав
2015 онд их нас:
Ховд аймгийн Булган суманд “Торгууд түмний баяр” наадмын түрүү
2016 онд их нас: 
“Алтайн хурд 2016” баруун бүсийн уралдаанд айргийн дөрөв
Ховд аймгийн улсын баяр наадмын түрүү
2017 онд их нас:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд ес
 
Арав - М.Энхбатын шарга
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Баянцагаан сумын “Зууны манлай хурд” МСУХ-ны тэргүүн, уяач Мөнхнэрэнгийн Энхбатын шарга
Удам угшил: 
Эцэг: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяат Дамдинсүрэнгийн унаган адуу 
Эх: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харъяат Дамдинсүрэнгийн унаган адуу
Амжилтын товчоон:
2008 онд хавчиг морь: 
Сүхбааатар аймгийн Баяндэлгэр сумын баяр наадамд 19
Сүхбаатар аймгийн баяр наадамд айргийн гурав
2011 онд их нас:
“Нүүрэнтэйн их хурд-2011” зүүн бүсийн хаврын уралдаанд айргийн дөрөв
“Молор эрдэнэ” уралдаанд айргийн тав
2012 онд их нас:
Улсын баяр наадамд зургаа
2013 онд их нас:
“Эрдэнэт хурд 2013” хаврын бүсийн уралдаанд айргийн тав
2017 онд их нас:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд арав
 
Доржийн Гантулга