Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Тайпей хотноо өнгөрсөн ням гарагт болсон “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” марафон гүйлтийн олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүллээ.
Тэрбээр 02:28:08 секундын амжилт үзүүлж, хоёрдугаар байр эзэлсэн Эфиопын Дебела Белдагаас 13 секундын өмнө барианд орсон бол хүрэл медалийг мөн Эфиопын марафонч Айеле Белачеу 02:39:07 амжилтаар хүртжээ. Энэ удаагийн тэмцээнд 12 мянган тамирчин өрсөлдсөнөөс олон улсад амжилт үзүүлсэн өндөр зэрэглэлийн 32 марафонч хурд, хүч, тэвчээрээ сорьсон байна.
Эрэгтэйчүүдийн марафонд Кенийн Кипкогей Йего, 02:17:02 амжилтаар түрүүлжээ. Эрэгтэйчүүдийн дээд амжилтыг өнгөрсөн жил Кенийн Уильям Чебон Чебор 02:13:05 амжилтаар тогтоож байжээ. Эзэн орны тамирчдаас эрэгтэйчүүд нь 16, эмэгтэйчүүд нь 13 дугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт байв.
“Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” уралдаан нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Хүрэл” сертификаттай, 2015 оноос хойш энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
havriin chiigtei zuulun yrin salhi shig saihan medee bna.Amjilt husie1.
02:28 гэдэг АГУУ тоо ш дээ!! Сая Бостоны дэлхийн No1 марафоны тэмцээнд ийм vзvvлэлттэй Кени эмэгтэй тvрvvлж 65 000$ эзэн болсон. Амжилт амжилт Дэлхийн Топ спортоор Олимп, Дэлхийд нэрээ дуурсгаарай)))
Кенийн хүн гөрөөснүүдийн өмнө орчихсон байна шдээ. Мөн хурданаа. Амжилт хүсье.
Улам их амжилт гаргаарай.Ёстой мундаг байнаа
2:39 гэдэг бол гайхам амжилт. Манай Сэр-од, Мөнхзаяа хоёр бол гайхамшиг шүү. Бокс, Жүдо, Чөлөөт, Сумогийнхан маань ч тасархай ба тэднээс яс юман дээр дутах нь байтугай илүү гарах хэмжээний асар их тэвчээр энэ марафон гээчид шаардагддаг юм. Зүгээр л, competitive хэмжээнд үүрэгтэй барианд орж ирэх чинь л маш том асуудал шүү дээ, гэтэл түрүүлнэ гэдэг бол Гавьяатаас доошгүй том амжилт билээ.
Ямар гайхам мэдээ вэ, тэр Этиопуудийн орд орно гэдэг зүүдэнд ч оромгүй явдал болжээ. Олимпийн найдвар!!!! Амжилт амжилт!
Бэлтгэл сургуулиа зээр хөөн хийж, Олимпоор бүр тасархай ирж Монголийнхоо нэрийг мандуулаарай!
Энэ бол гайхамшиг юун Улсад арван хэд түрүүлэх Сумо-д гучин хэд түрүүлэхтэй жишишгүй гайхамшиг. Олимп өөд урагшаа миний охин!!!
Тийм шүү, Жудо-д олимпийн аварга болох ч болох л зүйл харин энэ бол ГАЙХАМШИГ !!!! Олимпийн хороо улс анхааралдаа авах хэрэгтэй!!!!