sonin.mn
Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг Монголын спортын ертөнц дэх эрэгтэй, эмэгтэй тамирчдаас “Оны шилдгийн шилдэг тамирчин”-г тодруулах "Бөртэ чоно-2017" хүндэтгэлийн ёслолыг энэ сарын 20-нд зохион байгуулахаар товложээ.
 
Монголын спортын сэтгүүлчдийн нууц санал асуулгаар тодруулдаг “Оны шилдгийн шилдэг тамирчин” шалгаруулах нууц санал асуулга онлайнаар явагдах бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 12-ны 00:00 цагаас 12 дугаар сарын 18-ны 23:59 цагийн хооронд үргэлжилнэ. Улиран одож буй 2017 онд манай тамирчид ДАШТ болон Ази тивийн АШТ-нүүдээс алт, мөнгө, хүрэл медаль олон аравыг хүртсэн билээ. Иймд энэ жилийн хувьд "Бөртэ чоно" өмнөх он жилүүдээс илүүтэй өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй юм.
 
Ингээд энэ жилийн "Бөртэ чоно-2017"-д нэр дэвшсэн шилдэг тамирчдын нэрсийг Цагаан толгойн дарааллаар танилцуулж байна.
 
 
 
 
 
 
Д.Өлзий 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг