sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн чөлөөт бөхийн мэргэжлийн лиг “Pro Wrestling League season”-д гурав дахь жилдээ оролцож байгаа гавьяат тамирчин Э.Бэхбаяр өнгөрсөн бямба гарагт эхний барилдаанаа хийлээ.
Тэрбээр олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Гүржийн Владимир Хинчегашвилид 4:8-аар ялагдав. Риогийн олимпийн наадмаас хойш жин өгсөж Гүрж эр 57 кг-д хүч үзэхээр болжээ.
Э.Бэхбаярын хүчин зүтгэж буй “Мумбай Махарати” клуб, дөрөвдүгээр тойрогт Владимир Хинчегашвили, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цаболов, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Сун Янан нарыг эгнээндээ нэгтгэсэн “Харьяна Хаммерс”-т 3:4-өөр ялагджээ. Мумбай хотын баг сүүлийн тойргийн барилдаанаа өнөөдөр “Пунжаб Ройалс” багтай хийх юм.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг