sonin.mn
КАННЫН. /РИА Новости/. ОХУ-ын уран гулгагчид “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын багийн тэмцээнд мөнгөн медаль хүртэж эх орондоо хоёр дахь медалиа авчирлаа.
Өвлийн олимпийн XXIII наадмыг зохион байгуулагч Пёнчан хотын дагуул хот болох Каннын хотод уран гулгалтын бүжгийн хосын хөтөлбөрийн чөлөөт үзүүлбэр өнөөдөр болж өнгөрлөө. 
Энэ төрөлд Канадын хос болох Тесса Вирчу, Скотт Мойр нар 118,10 оноогоор алтан медаль хүртсэн бол АНУ-ын хос болох Майи, Алекса Шибутани нар 112,01 оноогоор хоёрдугаар байрт орсон байна. Харин Олон улсын олимпийн хорооны далбаан дор Пёнчаны олимпийн тоглолтод оролцож буй ОХУ-ын тамирчид болох Екатерина Боброва, Дмитрий Соловьев нар 110,43 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Тэмцээний дүнгээр оросын баг нийт 66 оноо авч Канадын багийн араас хоёрдугаар байранд орсон байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг