МОСКВА. /ТАСС/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн 1500 м-ийн шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Голландын тамирчин Шинки Кнегтийг бэлэг дурсгалын зүйл, цэцэг гардуулах ёслолын үеэр дунд хуруугаа гаргасан хэмээн буруутгаж байна гэж Өмнөд Солонгосын “The Korea Times” сонин мэдээлэв.
Энэ төрөлд зохион байгуулагч орны тамирчин Лим Хё Жүн 2 минут 10 секундэд барианд орсноор олимпийн аварга болсон билээ. Тэрбээр анх удаагаа олимпийн тоглолтод оролцоод, эх орондоо алтан медаль авчирсан юм. Харин гуравдугаар байранд Олон улсын олимпийн хорооны далбаан дор Пёнчаны олимпод оролцож буй Оросын тамирчин Семен Елистратов орсон юм.
Тэмцээний дараа бэлэг дурсгалын зүйл, цэцэг гардуулах ёслол болсон бөгөөд энэ үеэр авахуулсан гэрэл зурагт Шинки Кнегтийн гартаа тоглоом бариад дунд хуруугаа гозойлгосон дүрс буусан байжээ. Өмнөд Солонгосчууд үүнийг өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн, доромжилсон хэрэг гэж үзэж байна.
Энэ талаар Ш.Кнегт тайлбарлахдаа “Энэ үеэр дунд хуруугаа гаргасан юм шиг харагдаж байна. Гэсэн хэдий ч би зориуд ингээгүй. Зүгээр л гартаа тоглоом барьж байсан” гэжээ.
Гэсэн хэдий ч түүний энэ үйлдэл нь анхны тохиолдол биш юм. Өмнө нь тэрбээр 2014 оны Европын аваргын тэмцээнд ялсан Оросын тамирчин Виктор Анд дунд хуруугаа үзүүлснээс болж хүрэл медалиа хураалгаж байсан аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Medaliign huraa huraa huraa ! . Dund huruugaa gargaagui enehuu olimpod asar hundetgeltei handaj yalsan busad oronuudiin tamirchidiin omno bugsuu nohoi shig sharvagnuulaad guigeed ochdog Mongol huuhnuud baina naadah Solongost chin ! Televiziin delgetsnii omno hurimiin bogj ogson Solongos zaluud bayarlasandaa buten tsag uildag , nevtruulegt zurag avch baihad hamgiin tsarai muutai hogshin solongosiin omno bogsoo sharvalzuulj , teverch avan erhlen nyaluurdag tiim huuhnuud Mongoldl bn . Emegteichuud ugn amdiral deer buderdeg ymaa gehed kameriin omno ulsiinhaa neriig bodood bogsoo sharvalzuuldagaa bolichihmoorl yum !? Unen baidliig chinl hellee shuu omhii unertei havtgai bogstei Mongol busguichuudee ! Gomdohgui bizdee !
Mgl busguichuud omhii,havtgai bogstei bol chi bur l omhii bur l havtgai bgaa. Omhii bolohoor chini,iim archaagui bolohoor chini ter huuhen chini chamaig hayaj korea huniig songojee. Eur ni cham met mglchuud huuhnuuddee buh talaaraa gologddog.tegeed l ted nar oor undesteng sonirhdog. Cham shig shaldan haltar bandid oldoh ch ugui.duugai l gar hangalgaa davt.