XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосон сар шинийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгийн даваанаас эхлэн үзэж сонирхов.
Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар манлайлан Улсын арслан Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглож, барилдааны эхэнд Гандантэгчэнлин хийдийн лам нар бөхчүүд, үзэгчид, нийт ард түмэнд зориулж “Дөрвөн уулын сан”, “Хийморийн сан” тавьж, “Баянхишигийн даллага” дуудав.
Мөн нэгийн давааны эхээр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Улаанбаатарт суугаа гадаадын Дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нарыг урьж битүүний идээ цагаагаар дайллаа. Бөхийн барилдааны тав болон зургаагийн давааны дараа Монгол Улсын аварга Ж.Цэвээнравдангийн нэрэмжит болон МУГТ, дархан аварга А.Сүхбат “Ирээдүйн аварга” зэрэг шагналуудыг бөхчүүдэд гардуулсан юм. Харин долоогийн давааны өмнө дунд шөвөгт үлдсэн бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Д.Пүрэвдаваа бай, шагнал гардуулав.
Сар шинийн барилдаанд:
Улсын аварга Ч.Санжаадамба
Улсын арслан П.Бүрэнтөгс
Улсын арслан Ц.Содномдорж
Улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрч
XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд:
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Зэвсэгт хүчний 350-р анги, Ховд бөхийн дэвжээ, "Монтек" ХХК-ийн бөх, Монгол Улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий найм давж түрүүллээ.
Увс аймгийн Давс сумын харьяат, Алдар спорт хороо, "Гацуурт" групп, ТЭЦ-4 компанийн бөх, Монгол Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс долоо даван үзүүрлэлээ.
Үзүүр түрүүний бөхчүүдийн бай шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгч баяр хүргэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндсэн хуулийн цэцийн дарга, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам, МҮБХ-ны тэргүүн нар барилдааны дараа Монгол бөхийн өргөөний Хүндэт зочны өргөөнд их шөвгийн дөрвөн бөхийг хүлээн авч уулзлаа.
Сэтгэгдэл0
genko+miye=LOVE
genko nemeh ni miye ---male sex partners
Юу сэдэж байгаа бол энэ 2
За ингээд баттулга элбэгдоржийн араас орж миэнхболдын хамсаатан болжээ. Хөл алдаад л , хүүхдийг нь шагнах гэхээр гавьяа олдохгуй болхоор нь алдарт уяач болгоод л... Бүр сэжиг хүрчихлээ.
Юун завтвй еронхийлогч вэ!Хийх ажилгуй юмуу хайшаа юм 1ийн даваанааснь дуусталнь узээдл сууж байдаг!Улс яаж хогжих вэдээ
hyn myylahaan yadaj chagaan sariin edryyded ee bolizgoo!!!ta bid chini sariin sainiig hyleej saatan morilodog chagaan saraaraa ard niiteeree saihan bayarlah heregtei biz dee!!sain yabbal muulna;muu yabbal ch muulna,muulah yum oldohgyi ch zohiogood muulna?gedegiinhee ylgereer yum byhend byy hand!!!!ene jilees amgalan saihan zaya ch yunii magad ard tymen amgalan saihan chag ireh baih gesen setgeleeree bygdeeree handah ni saihan suu!!!toriinhee tergyyniig oroldood yahab dee!!!orolddog hymyys ni oroldog bid bol ard tymen harj l suuya?...Mongoliin zaya hariagyi gedegt itgeseer l baina!
saihan zaluu buh baina avarga bolooroi
60-n terbumtaigaa huzuu tolgoigoo niiluulchihsen suujiidag bas l tsaichihsan gar shuu
Сайхан барилдаан болжээ
Tiim baina. Burentugs yasan olon davsan yum beЯ Ug ni 5-6-gaas deesh garahaargui l hunsen. Shine zaluu ungutei baina aa. Ene jiliin naadmaar l sain haraya.