sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумогийн Хаврын тэмцээн Хару башёгийн 12 дахь өдрийн барилдаанд нэг ч унаагүй тэргүүлж явсан Их аварга Какүрюү М.Ананд, Точиношинд уналаа.
Их аварга хав золгосон бөгөөд бяр ихтэй гүрж бөхөд Точиношинд давуу байдал бий болж, тэрбээр найм дахь даваагаа Какүрюүг давж авлаа.  Точиношин ирэх башёд Озэки цолны төлөө барилдах боломжоо улам нэмэгдүүллээ.
Санякү дээр сүүлийн 3 башёгийн давааны нийлбэрээр 33 байхад Озэки цол олгох дүрэмтэй. Точиношин өнгөрсөн тэмцээнд 14 ялахдаа маэгашира байсан хэдий ч түрүүлсэн. Тэгэхээр Хару башёд 10 давсан нөхцөлд Сумогийн холбооноос Озэки цолны болзол сонсгох нь тодорхой юм.
Макүүчи буюу дээд зиндаанд хүч үзэж буй манай сумочдоос 12 дахь өдрийн байдлаар Ичиножёо А.Ичинноров 8 даваа, 4 унаатай байна. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил 7 даваа 5 унаатай бол Араваши Э.Дөлгөөн 2 даваа 10 унаа, Чиёошёома Г.Мөнхсайхан 6 даваа, унаатай байгаа юм. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг