sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Допингийн шинжилгээнд бүдэрсэн Монгол Улсын заан Б.Пүрэвсайханы хүсэлтийн дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн учраас допинг хэрэглэсэнд тооцож байгаагаа Допингийн эсрэг төвөөс мэдэгдлээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Монголын Допингийн эсрэг үндэсний төв /МДЭҮТ/-өөс таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар мэдээлсэн. Тухайлбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд: Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн юм.
Улмаар тэдний “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд МҮБХ-ноос энэ бөхчүүдийн барилдах эрхийг хоёр жилээр хассан.
 
 
Харин улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцийн шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулсаны дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис ийнхүү дахин илэрчээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг