sonin.mn
Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй шигшээ багуудын уриаг ФИФА-гийн албан ёсны сайтад нийтэлжээ. Оролцогч багуудын уриаг хөгжөөн дэмжигчдийнх нь санал асуулгаар шийддэг уламжлалтай юм байна. Эдгээрээс зарим улсын шигшээ багийн уриаг онцлон сонордуулъя.
ПОРТУГАЛЬ: "Өнгөрсөн үе бол алдар. Өнөө үе бол түүх" 
ИСПАНИ: "Бид ялагдашгүй Армада"
ИРАН: "Нэг үндэстэн нэг сэтгэл"
ФРАНЦ: "Хөхүүд, урагшаа"
ПЕРУ: "Бид эргэн ирлээ"
ОРОС: "Зүрхний дуудлагаараа тогло"
АРГЕНТИН: "Мөрөөдлийнхөө төлөө хамтдаа"
ХОРВАТ: "Жижиг орон, аугаа мөрөөдөл"
НИГЕРИ: "Африкийн бахархал"
БРАЗИЛ: "Таваас олон од, 200 сая зүрх"
ШВЕЙЦАРЬ: "Дөрвөн хэл, нэг үндэстэн"
МЕКСИК: "Мексикчүүд ялалтын төлөө"
ШВЕД: "Шведийн төлөө хамтдаа"
ӨМНӨД СОЛОНГОС: "Азийн барууд, дэлхийг байлдан дагуул"
БЕЛЬГИ: "Улаан чөтгөрүүд урагшаа"
АНГЛИ: "Бидэнд ялалт авчирцгаа"
ЯПОН: "Тулаанд, Хөх самурайнууд аа"
ГЕРМАН: "Түүхийг хамтдаа бичнэ"
САУДЫН АРАБ: "Цөлийн дайчид"
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин