sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний H, G хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, шөвгийн 16-д өрсөлдөх багууд бүрэн тодорлоо. Хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан шөвгийн (1/8 шигшээ) 16 багийн эхний тоглолт зургадугаар сарын 30-нд Франц-Аргентин, Уругвай-Португалын шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ.
Ийнхүү ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолт өндөрлөж, Герман тэргүүтэй 16 улсын шигшээ баг гэртээ харилаа.  Гэртээ харих тасалбараа авсан БНСУ-ын шигшээ баг, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ багтай хийсэн тоглолтод гэнэтийн эргэлт гаргасан гэж болно.
 
 
Учир нь үндсэн тоглолтын 90 минутад Герман, БНСУ-ын шигшээ багууд аль аль нь гоол хийж чадаагүй юм. Харин нэмэлт 6 минутад солонгосчууд 2 гоолыг Германы хаалганд нь оруулж гайхалтай ялалт байгуулж, 2018 оны ДАШТ-ий хамгийн том дуулианыг тарьж чадлаа. Тэдний хожил Германчуудыг нутаг буцаагаад зогсохгүй Мексикчүүдэд цааш тоглох боломжийг олгож өгсөн.  
“А” ХЭСЭГ: Энэ хэсгээс ОХУ, Уругвайн шигшээ баг шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ хоёр тоглолтын дараа авсан. Нээлтийн тоглолтод Саудын Арабыг 5:0-оор хожсон оросууд хэсгийн сүүлийн тоглолтод Уругвайд 3:0-оор хожигдсон. Харин Саудын Араб, Египетийг 2:1-ээр хожсон юм.
 
Уругвай –              9 оноо (3 хожил)
ОХУ –                     6 оноо (2 хожил, 1 хожигдол)
Саудын Араб –    3 оноо (1 хожил)
Египет –                0 оноо
 
В ХЭСЭГ: Энэ хэсэгт Испани, Португал, Иран, Марокко улсын шигшээ баг багтсан. Хэсгийн эхний тоглолтод Португал Испанийн тоглолт 3:3-аар тэнцсэн бол Иран Марокког хожсон. Багуудын хожил, хожигдол, тэнцээ ойр байсан учраас сүүлийн тоглолтоос хэн нь тунах нь шийдэгдсэн. Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо тэргүүтэй Португалын шигшээ баг Ирантай тэнцээ хийснээр хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан юм.
 
Испани –        5 оноо (1 хожил, 2 тэнцээ)
Португал –     5 оноо (1 хожил, 1 тэнцээ)
Иран –            4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
Марокко –       0 оноо
 
С ХЭСЭГ: Энэ хэсэгт Франц, Дани, Австрали, Перу улсын багууд багтсан. Том багууд эхний тоглолтоос эхлэн тааруухан амжилтыг үзүүлж байсан энэ үед 1998 оны дэлхийн аварга, 2006 оны дэд аварга Францын шигшээ баг тэдний араас орсонгүй. Хэсэгтээ хоёр хожил, нэг тэнцээ хийсэн францчууд хэсгээ тэргүүлж, Дани удаалсан.
 
Франц -        7 оноо (2 хожил, 1 тэнцээ)
Дани –          5 оноо (1 хожил, 2 тэнцээ)
Перу –          3 оноо (1 хожил)
Австрали –   1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)
 
D ХЭСЭГ: Энэ хэсэгт Аргентин, Хорват, Исланд, Нигерийн багууд багтсан. Лионель Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн бүсээс маш хүнд байдлын дундаас дэлхийн аваргыг зорих эрхээ авсан юм. Харин энэ удаа дэлхийн хоёр удаагийн аварга, 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Лионель Андрес Месси тэргүүтэй Аргентиний шигшээ баг сүүлийн мөчид хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа.
 
Хорват –        9 оноо (3 хожил)
Аргентин –     4 оноо (1 хожил, 1 тэнцээ, 1 хожигдол)
Нигер –           3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Исланд –        1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)
 
E ХЭСЭГ: Энэ хэсэгт Бразил, Серб, Швейцарь, Коста-Рикагийн багууд багтсан. Энэ багийн онцлох баг бол Бразил. Дэлхийн аварга цолыг хамгийн олон буюу таван удаа хүртсэн Бразилын шигшээ баг хэсгээ хоёр хожилтойгоор тэргүүлсэн бол Швейцарь удаалав. Сербийн шигшээ багт багахан аз дутаж, хэсгийн гуравдугаар байрт бичигдэж, нутаг буцлаа.
Бразил –           7 оноо (2 хожил, 1 тэнцээ)
Швейцарь –      5 оноо (1 хожил, 2 тэнцээ)
Серби –             3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Коста-Рика –     1 оноо (1 тэнцээ, 2 хожигдол)
 
F ХЭСЭГ: Мексикийн шигшээ баг Герман, БНСУ-ын шигшээ багуудыг буулган авч 6 оноотой хэсгийг тэргүүлсэн бөгөөд Шведтэй тэнцэхэд л шууд хэсгээ тэргүүлэх боломж байлаа. Харин Шведийн шигшээ баг 1 хожил, 1 хожигдолтойгоор Германы хамт 3 оноотой бичигдэж байв. Тоглолтын нөхцөл байдлыг БНСУ-ын шигшээ баг орвонгоор нь эргүүлж, Германыг 2:0-ээр хожсон юм. Улмаар Мексик, Швед хэсгээсээ шалгарч Дэлхийн дөрвөн удаагийн аварга, аваргаа хамгаалахаар Орост ирсэн Германы шигшээ баг гэртээ харилаа.
 
Швед -       6 оноо  (2 хожил, 1 хожигдол)
Мексик -    6 оноо  (2 хожил, 1 хожигдол)
БНСУ -       3 оноо (1 хожил, 2 хожигдол)
Герман -    3 оноо  (1 хожил, 2 хожигдол)
 
H ХЭСЭГ: Энэ хэсэгт Япон, Сенегал, Польш, Колумб багтсан. Япон, Сенегал 4 оноотой тэргүүлж байсан боловч урд шөнө Сенегал, Колумбын шигшээд 1:0-ээр хожигдсоноор Колумб 6 оноотой болж хэсгээ тэргүүлсэн. Харин Польшийн шигшээ баг хоёр тоглолтод хожигдож хэсгээсээ гарах боломжгүй болсон юм. Харин Сенегалын шигшээ хожигдсоноор Ази тивийн төлөөлөл Япон улсын шигшээ баг урд шөнө Польшийн шигшээд 1:0-ээр хожигдсон ч 16-д үлдэж чадлаа.  
 
Колумб -       6 оноо ( 2 хожил, 1 хожигдол)
Япон -           4 оноо ( 1 хожил, 1 хожигдол, 1 тэнцээ)
Сенегал -      4 оноо ( 1 хожил, 1 хожигдол, 1 тэнцээ)
Польш -        3 оноо ( 2 хожигдол, 1 хожил)
 
G ХЭСЭГ: Энэ хэсэгт Англи, Бельги, Тунис, Панама улсын багууд багтсан. Англи, Белги хоёр хожилтойгоор хэсгээсээ шалгарах нь тодорхой болсон. Энэ хоёр баг урд шөнө учраа таарч бельгичүүд 1:0-ээр хожсон бол Тунис, Панама энэ удаагийн ДАШТ-ий сүүлийн тоглолтоо хийж Тунисын шигшээ 2:1-ээр Панамын шигшээ багийг хожлоо. 
 
Бельги –         9 оноо ( 3 хожил )
Англи -            6 оноо ( 2 хожил, нэг хожигдол )
Тунис -            3 оноо  ( 1 хожил )
Панам -           0 оноо
 
Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д буюу 1/8 финалд үлдсэн багуудын тоглох хуваарь /Москвагийн цагаар/-ийг танилцуулж байна. 
 
VI.30 – 17.00  ( Казань)                                          Франц – Аргентин
VI.30 –  21:00  ( Сочи )                                           Уругвай – Португал
VII.01  – 17:00  (Москва)                                        Испани – ОХУ
VII.01 –  21:00  (Нижний Новгород)                    Хорват – Дани
VII.02 – 17:00 ( Ростов-на-Дону )                         Бразил – Мексик
VII.02 –  21:00 ( Самара)                                       Бельги - Япон
VII.03 –  17:00 ( Москва )                                       Швед – Швейцарь
VII.03 –   21:00  ( Санкт-Петербург)                    Колумб – Англи
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг