sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Бразил-Мексикийн тоглолт ОХУ-ын Самар хотын “Самара арена” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар 22 цагт эхэлж, 2:0-ээр дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ багийн ялалтаар өндөрлөв. 
Энэхүү тоглолтын хоёрдугаар хагасын 51 дэх минутад довтлогч Неймар хагас хамгаалагч Виллианы дамжуулалтаар анхны гоолыг оруулж бразилчууд тэргүүлж эхэлсэн юм.
Харин тоглолтын 88 дахь минутад Неймарын дамжуулалтаар довтлогч Фирмино Роберто хоёр дахь гоолыг Мексикийн хаалганд оруулж 2:0-ээр хожиж, 2018 оны ДАШТ-ий ¼ шигшээд өрсөлдөх эрхтэй болов.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг