sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийн Kолумб-Английн шигшээ багийн тоглолт Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар өнгөрсөн шөнийн 02 цагт эхэлж, 1:1  (3:4)-өөр Английн шигшээ багийн хожлоор өндөрлөв.
Энэхүү тоглолтын анхны гоолыг Английн довтлогч Харри Кейн 57 дахь минутад хийсэн юм. Харин Хуан Куадрадогийн дамжуулалтаар хамгаалагч Иерри Мина (90+3) минутад тэнцээний гоолыг Английн хааалганд оруулсан.
Улмаар нэмэлт 30 минутанд хоёр баг гоол оруулж чадаагүй бөгөөд 11 метрийн торгуулийн цохилтоос Колумбын шигшээ 3:4-өөр ялагдал хүлээж гэртээ харихаар болж англичууд ¼ шигшээд туналаа.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг