ТОКИО. /Киодо/. Японы хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Акира Нишино-г ажилдаа үлдэхийг ятгахгүй бөгөөд түүний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах хугацаа энэ долдугаар сараар дуусгавар болж байна гэж тус улсын хөл бөмбөгийн холбооноос пүрэв гарагт мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.
Тус улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Козо Ташима шигшээ багийнхан ДАШТ-ний шөвгийн 16-ын тоглолтод Бельги улсын шигшээ багт ялагдан эх орондоо эргэн ирж, Нарита буудалд буусны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна.
“Би шигшээ багийн тамирчдаа дасгалжуулж байхдаа энэ удаагийн ДАШТ-нийг дуустал л ажиллана гэж бодож байсан. Би хийх ёстой зүйлээ хийсэн л хэмээн бодож байна” гэж дасгалжуулагч Акира Нишино мэдэгджээ. Шигшээ багийн ахлагч Макото Хасэбэ мөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.
“Биднийг тэмцээнд явахын өмнө хүмүүс төдийлөн анхаарал хандуулахгүй байсан хэдий ч тоглож эхлэхэд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Манай багийнханд найдлага бага тавьж байсан хүмүүсийн хандлагыг бид өөрчилж чадсан. Япончууд хөл бөмбөгийг дахин сонирхож эхэллээ. Энэ л бидний хувьд үүргээ амжилттай биелүүлсэн хэрэг хэмээн бодож байна” гэж 34 настай Хасэбэ тэмдэглэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
МАНАЙ АЗИЙНХАН ТУН САЙН БАЙСАН. ГЭХДЭЭ АЗ, ОД ТЭДНИЙГ ТОЙРЧИХ ШИГ БОЛСОН ДОО. ТУН УДАХГҮЙ ЯПОН, СОЛОНГОС ХОЁР МААНЬ ЮМ ДУУЛГАНА АА.
ene mundag hun bn aa, ajil avaad sar garuihan hugatsaand dajgui togluulj bn sungasan ni deer dee
Япончууд шиг л байх юмсан.
Ailiin huuhduud iim aihtar, getel manaih gej!!!!
сайн байцгаана уу? Азиас оролцсон ердөө л 2-хон баг ч гэлээ энэ 2 тун сайн байцгаасан. Маний хувьд аргагүй л хүндэлмээр тийм л сайхан багууд.
Азиас 5 үлс ордог юм. Дээрх 2 дээр нэмээд Иран Сауд Араб Австрали
Manaihan japanchuudaas suraltsmaar ym ih baina. Manaihan bol zuuraldaad l tamga temdegee avch zugtaagaad shivshigee taridag uls shuu
MANAI HAR AVRAGA DOPING SUKHBAT ED NAR SHIG ZALUU NASAA ZORIULSAN SARIIN TSALINGAA HANDIVLASAN ENE TER GEED DAIRAHGUI TENEG HOG VE
Gadaadad iim l baidag. Manaid bol bug boltloo suudag daa.Sagsnii huvid manaid Tseverbal Damba gej 2 tom bug bii. Yu ch hadahgui murtluu suudaltaigaa zuuraldahiig ch uzuulj ugnu sh dee.
manaixan chuny olimp deer nutsgelesen biz de adguuslag