sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны календарт багтдаг Чөлөөт бөхийн “Канадын цом” олон улсын тэмцээн долдугаар сарын 7-нд Канадын Онтарио мужийн Гуэльф хотод боллоо.
Тус тэмцээнд манай улсаас АНУ-ын Мэриландын их сургуульд багшилж, "Нью-Йорк Атлетик" клубт данстай, чөлөөт бөхийн ОУХМ Санжаагийн Ганбаяр 70 кг-д мөнгөн медаль хүртжээ.
Тэрбээр Канад, АНУ-ын бөхийг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Брэндон Соренсенд ялагдсан байна.
Дашрамд дуулгахад, С.Ганбаяр өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Италид болсон Сассаригийн ОУТ-д ганцаараа хүчээ сорин түрүүлж алтан медаль хүртсэн юм. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг