sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлэн түмэн олноо баясгаж, торгон жолоо өргүүлэв.
Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн халиун үрээ, айргийн гуравт Сүхбатаар аймгийн Түмэнцогт сумын харъяат С.Гантөмөрийн хул үрээ, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Л.Очирсүрэнгийн хул үрээ, айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр үрээ тус тус хурдаллаа.
Шүдлэн насны морьд 14 километрийн зайд шандас сорьсон юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг