sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын тавын даваанд 10 аймгийн арслан хүчээ сорьсноос есөн бөх Монгол Улсын начин цолны болзлыг хангаснаас 3 бөх зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангаад байна.
Тавын даваанд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр а/а Б.Батжаргалд, улсын аварга Г.Эрхэмбаяр а/а Ш.Дарханбатад, улсын аварга Э.Оюунболд а/а Ц.Бямба-Очирт, улсын арслан П.Бүрэнтөгс а/а Б.Цэрэнтогтох-д, улсын гарьд Б.Гончигдамба а/а Д.Амаржаргалд, улсын заан Н.Түвшинбаяр а/а Т.Бэгзсүрэнд, улсын заан М.Өсөхбаяр а/а Ш.Мөнгөнбаатарт, улсын заан Б.Батмөнх а/а Б.Даваа-Очирт, улсын харцага Б.Бат-Өлзий а/а Н.Золбоод тус тус унаж шинээр есөн начин төрлөө.
Монгол Улсын аварга С.Мөнхбат улсын харцага Ө.Даваабаатарыг, улсын аварга Ч.Санжаадамба улсын харцага Н.Батзаяаг, улсын арслан Ц.Содномдорж у/н Э.Ванданцэрэнг, улсын гарьд Н.Ганбаатар а/а Б.Эрдэнэхүүг, улсын заан Н.Жаргалбаяр у/н Д.Тамирыг, улсын харцага А.Цацабшир Ч.Хөхчирэнгэрийг тус тус давлаа.
Хүчит бөхийн зургаагийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба а/а Б.Батжаргалаар, С.Мөнхбат а/а Ш.Дарханбаатараар, улсын заан Н.Жаргалбаяр Даваа-Очироор тус тус зургаа давлаа.
Аймгийн арслан Н.Золбоо а/а Б.Цэрэнтогтохтой зургаагийн даваанд тунан барилдаж давснаар Монгол Улсын харцага цолны болзлыг хангасан бол Т.Бэгзсүрэн Н.Ганбаатарыг давснаар шууд 6 давж Монгол Улсын харцага цолтоны болзлыг хангалаа.
Тав давж начин цолны болзол хангаад байсан а/а Ш.Мөнгөнбаатар улсын харцага Цацабшираар зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангасан юм. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг