БЕРЛИН. /Эн-Эйч-Кэй/. Хөл бөмбөгийн тамирчин Месут Озил арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас Германы шигшээ багт ахин тоглохгүй хэмээн мэдэгдсэнийг телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг уламжлав.
М.Озил нь Германд шилжин суурьшсан Турк цагаачийн гэр бүлд төрж өссөн билээ. Тэрбээр 2014 онд болсон хөл бөмбөгийн ДАШТ-д тус улсын шигшээ багийг түрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд саяхан ОХУ-д болж өнгөрсөн тэмцээнд Германы шигшээ багт мөн тоглосон билээ.
Гэсэн хэдий ч өнгөрсөн тавдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хамт авахуулсан зураг нь түүнийг олон нийтийн шүүмжлэлд өртөхөд хүргэсэн ажээ. Р.Т.Эрдоганы улс орноо удирдах дэглэмийг германчууд шүүмжилдэг бөгөөд түүнийг дахин сонгуульд дэвших кампанит ажлын үеэр уг зургийг авахуулсан юм байна.
Өнгөрсөн ням гарагт М.Озил дээрх зургийн талаар тайлбар хийхдээ “Энэ зураг нь улс төр болон сонгуультай ямар ч холбоогүй бөгөөд төрөлх улсынхаа өндөр албан тушаал бүхий хүнийг хүндэтгэн хамт зураг авахуулсан төдий юм” гэж хэлэв.
Түүний мэдээлснээр, Германы шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод багтаж чадаагүй үеэс эхлэн түүнийг Туркийн цагаач хэмээн арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж эхэлсэн байна. Тэрбээр, “Герман ялахад би Герман хүн, харин ялагдахад цагаач болж хувирлаа” гэж хэлэв. Мөн Германы шигшээ багийг ивээн тэтгэдэг компани дэлхийн аваргад зориулсан сурталчилгааны ажлаас түүнийг хассан талаар тэрбээр мөн дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ene zurag mash ih hel am daguulj bna. Zuvhun Цzil ch bish Ilkay Gundцgan ch mun iim hel anand orood baigaa.Delhiin avargiin togloltoor Цzil uneheer hangaltgui toglosoon. Margah zuil bhgui,
цагаач нь үнэн шдэ. африкийн сармагчингуудыг ч гэсэн францаас хөөх хэрэгтэй
Tenegteech pyzdakaa malaa haana tursunuus chaltgaalj eh oron ni tend bn
Улстерийн дараит узуулэхэд яаж ч сайн тоглох вэ дээ? Дамжуулалт ч нээх ирээгуй дэмий л цэвэрлэгчийн зарчмаар л тоглосон ш дээ! Гэвч дэлхий клубуудэд танигдсан Од ш тээ?!
Герман нөхрөөс асуулаа, танайх яав ийв гээд. Тэгсэн, дотроо учир шалтгаан их байдаг гэнэ. 1. Өзил, Гюндоган нар Эрдогантай зураг авхуулсан нь улс төр, үндэс угсааны асуудал болж тоглолтын үед энэ 2-т нөгөөдүүл нь дамжуулалт өгөхгүй бас сэлгээнд суулгаад байсан гэнэ. 2. Германы хуучин туршлагатай тоглогчид их зан сууж рекламны зураг авалтад хэт их орж бэлтгэл муу базаасан. 3. Залуу тоглогчдоо хэт их дарамталдаг. 4. Багийн уур амьсгал таагүй болсон. Ийм шалтаанууд байсан гэнэ дээ.
umhii turkuud estoi adgiin shaaruud germand ireed bur davarsan
Германы багийн доторхи уур амьсгал тийм тааруу байсан бол хожигдох нь аргаггүй л юм даа. Хаана эвдрэл, тэмцэл байна, тэнд ялагдал, мөхөл дагаж явдаг.