Шатрын олон улсын Их мастер А.Энхтуултай ярилцлаа.
–Та олон улсын шатрын тэмцээнд оролцоод завгүй, эсвэл гадаадад ажиллаж, амьдраад эзгүй байдаг. Эх орондоо ирж, өсвөрийн шатарчдыг бэлтгэж байгаа гэж сонслоо?
-Би Москвагийн биеийн тамир, аялал жуулчлалын их сургуулийн шатрын факультетэд сэтгэлзүйч мэргэжлээр сурч 2015 онд төгссөн. Төгсөнгүүтээ Арабын нэгдсэн Эмират улсад ажиллах урилга авч, тэнд Азийн шатрын холбооны гадаад харилцааны албанд хичээлийн программ боловсруулах асуудлыг хариуцаж ажилласан юм.
Үүний зэрэгцээ олон улсын болон өндөр зэрэглэлтэй шатарчдын оролцдог нээлттэй тэмцээнүүд зохион байгуулж, Алайн хот дахь тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох шатрын клубт нь ерөнхий дасгалжуулагчаар ажилласан. Тэгээд 2016 онд шатраа тоглоё гээд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Ажиллаж байх хугацаандаа бэлтгэл хийж амжилгүй тэмцээнд ороход хэцүү байсан. Түүнээс болж рейтинг алдсан тал бий. Гэхдээ Азийн шатрын холбоонд ажиллахдаа их зүйл сурч мэдэж, туршлага хуримтлуулсан. 2017 онд эх орондоо ирээд аялал жуулчлал, сургалтын чиглэлээр компани байгуулан “Bluemon”-ы есөн давхарт сургалтын төв нээж, Азийн шатрын холбооны сургалтын программаар хүүхдүүдэд шатар, математикийн сургалт явуулж байна. Мөн аялал, жуулчлалын чиглэлээр улс орнууд руу аялах хамгийн хямд зардал бүхий хөтөлбөрийг гаргаж өгөх үйлчилгээ үзүүлдэг.
–Буруу заавал хүүхдийн сэтгэц гэмтдэг учир оюуны спорт эрсдэлтэй гэж зарим хүн болгоомжилдог. Энд ямар бодлого барьж ажиллаж байна?
– Би 21 насандаа Азийн шатрын холбоонд урилгаар ажиллаж, хүүхдүүдийг дасгалжуулж байсан. Тийм болохоор энэ туршлагадаа үндэслэн хичээлийн программаа өөрөө боловсруулж, хэрэгжүүлдэг. Хүүхдүүдээ бүртгэж аваад сургалтын гэрээ байгуулахдаа сэтгэл судлалын тест авдаг. Энэ нь ОХУ болон олон улсад хэрэгжүүлдэг программтай адил. Эхлээд хүүхдийн темпраментыг тодорхойлдог. Тэр дагуу сургалтаа явуулдаг. Энэ жил оньсон наадмын хичээлийг шатартай хослуулан сургалтад нэмж оруулсан. Үүгээрээ Монголд төдийгүй дэлхийд анхдагч боллоо.
–Энэ жил тэмцээн, уралдаанд оролцов уу?
-Ганцхан тэмцээнд оролцсон. Тайландын вант улсад, 18 дахь удаагийн “Бангконг open”-д оролцсон. Энэ бол өндөр зэрэглэлийн шатарчдын оролцдог том тэмцээн. Олон улсын чансаагаа ахиулж, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд хоёрдугаар байрт орсон. 2016-2017 онд Европоор тойрч тоглолт хийсэн. Энэ үеэр рейтингээ 150 орчмоор нэмж, “Дэлхийн топ-100” шатарчдын дунд Саудын Арабд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нарын хамт оролцсон. Тэнд би рапид төрөлд “Топ-30”-д шалгарч, 28-33 дугаар байрыг хувааж эзэлсэн. Мөн Бакугийн олимпиадад оролцож, эхний өрөгт нэг ч хожигдол аваагүй ч сүүлийн өрөгт хожигдож XII байрт орсон. Өөрийн хариуцлагагүйгээс алдаа гаргаж, медалиас мултарсан.
– Энэ жил шатрын олимп Гүржид болж байгаа юм билээ. Яагаад оролцсонгүй вэ?
-“Энэ тэмцээнд шалгарч оролц” гэсэн шалгуурыг Шатрын холбооноос их мастеруудад тавьсан. Ингэхдээ Унгарт байгаа их мастер Д.Номин-Эрдэнийг шалгаруулалтгүй оруулсан. Түүний хувьд эмэгтэй шатарчдын жагсаалтад нэг номерт байгаагүй. Их мастеруудад ийм шаардлага тавьсан учраас би оролцохгүй гэсэн. Б.Мөнгөнтуул эгч, Т.Батчимэг эгч хоёр маань шигшээ тэмцээнээс эрхээ авч оролцсон. Б.Мөнгөнтуул эгч тэр тэмцээнд түрүүлсэн.
–Тэр тэмцээнүүдэд оролцохгүй гэсэн нь ямар учиртай юм бэ?
-“Яагаад оролцох ёстой юм бэ” гэдэг асуултыг би шатрын холбоонд тавьсан. Их мастер болоход Шатрын холбооноос нэг ч дэмжээгүй. Москвад сурч байхад дасгалжуулагч авахад нэг цаг нь маш үнэтэй байдаг байсан. Тэр үед миний эцэг, эх, гэр бүлийнхэн л дэмжиж байснаас “Шатрын холбоо” ч юм уу, Монгол Улсаас нэг ч дэмжлэг үзүүлээгүй. Би өөрийн зүтгэлээр Их мастер болчихоод яагаад насанд хүрэгчдийн хагас шигшээд шалгарч байж олимпод явах ёстой гэж. Олимп бол өндөр шалгууртай, том тэмцээн. Гэтэл бид хэний төлөө Их мастер болсон юм бэ. Юуны төлөө шатар тоглоод байгаа юм бэ. Жүдо, боксынхон гэхэд шигшээ багт харъяалагдаж, улсын төсвөөс хангамж, цалин авч олимп, тив, дэлхийн тэмцээнд аварга болж байна. Бид өөрсдийн зардлаар тэмцээн, уралдаанд оролцож, Их мастер болсон байхад Шатрын холбоо “тогло” гэсэн шаардлага тавьж байгаа нь учир дутагдалтай, эсэргүүцэхээс аргагүй. Тэгээд энэ жил олимпод орсонгүй.
-2016 онд шатрын олимпод шууд оролцуулж байсан биз дээ?
-Бас л бөөн юм болж байж орж байсан. Нэгийг нь шууд оролцуулж, бусдад нь шалгуур тавьж болохгүй. Нэг бол бүгдийг нь тоглуул, эсвэл шалгаруулалт хий гэсэн шаардлага тавьсан. Түүний эцэст би гэлтгүй бүгд тэмцээндээ оролцсон.
–Манай улс уг нь “Шатрын холбоо”, шигшээ баг гээд улсын бодлого бүхий бүтэц байсан санагдах юм?
-2016 оноос өмнө ганц жил ийм бүтэцтэй байсан. Тэр үед манай улсад шатрын олон улсын тавхан квот өгч байсан. Жилд таван тэмцээнд явдаг байлаа. Ганц жил ийм байгаад улс мөнгөгүй боллоо, шатрын төрлийг хаслаа гэсэн. Тэр үед би шигшээ багт байгаагүй. Анхнаасаа дөрөвхөн квот өгсний хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байлаа. Түүнд зарим нь танил талаараа, зарим нь рейтингээрээ орсон. Тухайн үед Д.Номин-Эрдэнэ ч, би ч Их мастерын хувьд орж болох байсан. Гэтэл бидэнд гадаадад байгаа учраас оруулахгүй гэсэн шаардлага тавьсан. Би Москвад сурч, Д.Номин-Эрдэнэ Унгарт байсан юм. Рейтингийн хувьд ч гэсэн нэг сайн тоглоход дээшилж, нэг муухан тоглоход доошилдог онцлогтой. Уг нь шатрын спорт улсаас хэрэглэл, материал шаардаад байхгүй, зөвхөн тэмцээн, уралдаанд явах зардал нь байхад болчих төрөл юм даа. Витамин, эм тариа шаардагдахгүй. Эмчийн ч шаардлагагүй. Өнөөдөр дэлхийн 198 улсын 188-д нь шатрын холбоод бий. Хамгийн олон холбоо, гишүүдтэй гэдгээрээ шатрын спорт гуравдугаарт ордог юм билээ. Ямар том төрөл болох нь үүнээс харагдана. Олон улсын жишигт төр нь бодлогоор холбоогоо дэмжиж, холбоо нь тамирчдаа дэмжээд явдаг. Шигшээ баг гэж бүх улсад бий. Тэр нь олимпийн хэмжээнд эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчинтай. Цаана нь таван замина бэлдээд явдаг. Сүүлийн үед манай өсвөрийнхөн амжилт гаргаж байна. Хүүхдүүдийг хэн ч дэмждэггүй, эцэг, эхчүүд нь зардлыг нь гаргаад явж байна. Нуулгүй хэлэхэд шатар мөнгөтэй хүмүүсийн спорт болж зардлаа хэн гаргаж чадах нь явж байна.
–Дотооддоо болж байгаа тэмцээнүүдэд ордог уу?
-Оръё гэж боддоггүй. Гэхдээ шаардлагатай тэмцээнүүдэд бол ордог. Энэ жил олон улсын чанартай ганц тэмцээнд л явлаа. Өөрөө зардлаа гаргадаг болохоор ганц тэмцээнд оролцоод зардлын мөнгөгүй болчихсон. Бусад шатарчдыг бодвол би бас ч азтай. Сэлэнгэ аймаг маань бүхий л цаг үед дэмжиж ирсэн. УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2007 онд Засаг дарга байх үеэсээ дэмжсээр ирсэн. Одоо Засаг даргаар ажиллаж байгаа Ш.Оргил, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар дэмжлэг үзүүлж байна. Мөн Сэлэнгэ аймгаар дамжуулан “Бороо Гоулд” компани зардалд туслалцаа үзүүлж байсан. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Далай захиралтай “Монголчехметалл” компани 2006 оноос хойш дэмжиж ирсэн. Гэхдээ байнга дэмжинэ гэж юу байх вэ, зардал өндөр гардаг Европын тэмцээнүүдэд оролцох ер нь хэцүү. Тиймээс бид Монголоос нэг тэмцээнд очоод цаашаа тэмцээн хэсээд дамжаад явдаг. Дасгалжуулагч, багийнхан хамт явах боломжгүй. Их мастерууд оролцдог өндөр зэрэглэлийн дэлхийн том тэмцээнд очиж байгаа атал ганцаархнаа чемоданаа чирээд жуулчин шиг л явдаг. 2016 онд Азербайжанаас эхлэн тэмцээнд орж явсаар ядаргаанд ороод хүзүүний булчин чангарч шөрмөс нь татчихсан. Ингээд эмнэлэгт хүргэгдэж байлаа. Явахынхаа өмнө Германы Элчин сайдын яамнаас визээ аваад гартал хаалганд нь хуруугаа хавчуулснаас хугарахад анхны тусламж үзүүлээгүй, би гараа сойгоод цааш явсан юм. Нэг давуу тал нь би хэл устай тулдаа ганцаараа зүтгээд явсан. Хэл усандаа тааруухан шатарчид бас байгаа шүү дээ. Шатарчид нь хүртэл алаг үзэхээр амьдрал маш хэцүү дээ, ер нь. Энд нэг зүйл хэлэхэд, оюуны спортыг хүчний байгуулагууд маань их ойлгож, дэмждэг юм. Б.Мөнгөнтуул эгчийг болон цөөнгүй Их мастерийг “Алдар” спорт хороо, намайг ЦЕГ, Дотоодын цэргийн 805 дугаар анги ойлгож дэмждэг юм.
–Манай улс хэдэн Их мастертай вэ?
-Одоогоор есөн Их мастер байна. Тав нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй.
–Та түрүүнд зардал, мөнгөөр дэмжсэн хүмүүсийг нэрлэж байсан. Энэ хүмүүс байгаагүй бол та Их мастер болохгүй байжээ?
-Хэцүү шүү дээ, ер нь. Их мастерын тоглолтод орох гээд бэлдэж байхад дасгалжуулагчдыг цагаар мөнгө төлж авч байсан. Бусад хүмүүс дэмжсэн ч аав, ээж минь тэр зардалд байдгаа шавхаж өгөөд манайх гэдэг айл бараг л хоосорсон.
–Цаашид Супер их мастерын төлөө өрсөлдөхгүй юм уу?
– Би Их мастер болох гэж хэчнээн их зовсноо сая хэллээ. Супер их мастер болох гэж юугаа хийж зүтгэх вэ гэж бодож сууна. Миний чансаа 2700 болж супер их мастер боллоо гэж бодоход гадаадын улс орнуудад бол ойлгоно. Монголд ирэхэд “Үгүй чи чинь их мастер байгаагүй юм уу” гэж угтах жишээтэй. Тэгэхээр тийш зүтгэх шаардлага алга.
–Эцэст нь тодруулж асуух зүйл байна. Танд Франц улс өөрийн нэрийн өмнөөс тоглох санал ирүүлсэн гэсэн мэдээлэл бидэнд байна. Тэнд очоод тэр улсын иргэншлийг авах юм биш биз?
-Францын нэг клуб өөрийн нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцох санал тавьсан. Хариу өгөөгүй байгаа.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Монголдоо гомдож шаралхаж суухаар наашаа гэж буй Франц руу л яваач дээ
Yav yav
Яахав хичээж зүгэснийх Их мастерийн түвшинд хүрсэн бна. Эцэг, эх, туслаж дэмжсэн хүмүүсийнхээ итгэл, дэмжлэгийг алдалгүй Их мастер цолонд хүрсэн нь хамгийн гол үр дүн нь шүү дээ. Тиймээс надад тэр энэ туслаагүй дэмжээгүй, ойлгоогүй гэж битгий гомдоллоорой. Тэгвэл чиний зорилго буруу байсан гэж харагдана шүү. Ийм том цолонд хүрчихээд одоо сэтгэл санааны хувьд баяр баясалгүй гомдол тээсэн байж болохгүй шүү. Чиний ярилцлагаас тиймэрхүү аяс харагдсан учраас бичлээ. Чи чадсан байна шүү, тэгээл болоо. Амжилтаараа бахархаж, баярлаж яваарай. Амжилт хүсье дүүдээ.
ooriinhoo amjilt ireeduig bodood france-n sanaliig huleen avsan ni deer shuu, teglee geed mongol bish bolchih bish
Дээд сургуульд сурч байсан атлаа ийм өндөр цолонд хүрсэн бололтой юм. Дэмжээд байхад дээд сургууль төгсч чаддаггүй хүн өчнөөн байдаг байхад шүү. Энэ хүүхэнд чадвар байна. Одоо инновэшн-нд анхаарлаа хандуулбал монголд, бүр дэлхийд юм байна, шийдлийг нь олохгүй байгаа асуудлуудыг богино хугацаанд, багахан зардлаар шийдэх арга олох л хүн юм байна, ийм толгойтой, махруу хүн. Харин улс төрч бүү болоосой. Сонгогдох аргаа төвөггүй олж чадна байх, гэхдээ манан дунд орвол нийтэд өгсөн амлалт мартагддаг, арай өөр зүйлд анхаарал шилждэг тал бий.
сайн байцгаана уу? Энхтуулаа, ОХИН МИНЬ, ДОТРОО ОНГОЙТОЛ НЭГ САЙН ХЭЛЖ АВЛАА хэмээн санагдлаа. ИЙН ХЭЛЖ ДУУГАРСАН АСУУДЛААР АХИЖ ХЭЛЖ ДАХИЖ ДУУГАРЧ АМ АНГАЙГААД ХЭРЭГГҮЙ БОЛВУУ. ЦЭНГЭЭ ДАГААД ЗАРДАЛГҮЙ ЗАРЛАГАГҮЙ ЗҮЙЛ ЮМ ГЭЖ ХАА Ч БАЙХГҮЙ БАЙДАГГҮЙ ЮМ. АЛИВАА, ДУРЫН, ЯМАРВАА, ЯМАР Ч ЭД ГЭДЭГ ТӨСӨӨЛӨХИЙН АРГАГҮЙ ӨРТӨГТЭЙ, ЖИНТЭЙГЭЭ, ЦӨМӨӨ ЦУЛАА ЦОГЦОО ТЭР ЧИГТ НЬ БИЕЭР НЬ ЦОГЦСООР НЬ БҮХЭЛДЭЭ БҮХЛЭЭРЭЭ БҮТНЭЭРЭЭ АГУУЛГААСТАЙГААРАА БИЙ БУЙ БАЙДАГ ҮЛЭМЖ УЛМААС ЗАРИМДАА Ч ЗАРИМД НЬ БҮҮ ХЭЛ, ДИЙЛЭНХ ОЛОНХ ЭДЭД САНХҮҮГИЙН ҮНЭ, ҮНЭЛГЭЭ ӨГӨӨД БАЙЖ ЧАДДАГГҮЙ. ТИЙМДЭЭ Л ШИЖИРЭЭРЭЭ БИЙ БУЙ БАЙДАГ. ӨНӨӨ Ч, ОДОО Ч ТИЙМ. ОХИН МИНЬ, ХҮН ГЭДЭГ ЮУНД НЬ Ч ДАРАГДАЖ ДАЛДЛАГДАЖ АЛГА БОЛОХГҮЙ, ҮГҮЙРЭХГҮЙ, ХООСРОХГҮЙ ЮУ БОЛЖ БАЙСАН, ЮУ Ч БОЛЛОО ГЭСЭН ЭНХТУУЛ ГЭДЭГ ХҮН ТОЛГОЙТОЙГОО, ОЮУТАЙГАА, УХААНТАЙГАА ТОРОЙЖ ТОДОРЧ ХАРАГДААД ҮЗЭГДЭЭД БАЙЖ БАЙХ Л ЭРХЭМ ЧУХАМ.
Энхтуулаа, дүү минь, тэрхүү уриад, клубынхаа нэрээр чамайг тоглуулах сонирхолтой буй газар Франц руу яв. ШАТАРТ ДУРТАЙ, ШАТАР ТОГЛОДОГ ЭНХТУУЛ ГЭЭЧ ХҮНИЙ ШАТРЫН ЧАДАВХИ ЧАДАЛ ЧИНЬ ХАА ХҮРТЭЛ ЯВАХЫГАА ҮЗ ХАР. ЭНЭ ХИРЭЭРЭЭ ЧАМД ЦУГЛАСАН, ЧИНИЙ ЦУГЛУУЛСАН ШАТАР ДАХЬ МЭДЛЭГ, МЭДЭЦ, МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ, ШАТАР ДАХЬ ДАДАЦ, ТУУЛЦ, ШАТРААРХ ЧИНИЙ ЭРДЭМ НОМ ӨРӨӨЛ БУСАД ОЛОН ОЛОН ХҮМҮҮСТ УТСАА АЧАА ОЛГОХ ӨГӨХ БОЛНО. БУСДАД ОЮУГААРАА УХААНААРАА ГЭГЭЭРЭЛ ГЭГЭЭ ОЛГООГЧ ӨГӨГЧ ТҮМЭН ТҮМЭН ХҮНИЙ НЭГЭН НЬ БОЛООД ЯВАХ БОЛОЛЦООГОО БОЛОМЖОО БҮҮ АЛД, БҮҮ АСГА, БИТГИЙ ҮЛДЭЭЧИХ. ФРАНЦ РУУ ЯВ, ТЭРХҮҮ УРИАД БУЙ ФРАНЦЫН КЛУБЫН НЭРИЙН ӨМНӨӨС ХЭДИЙ ХИР ТОГЛОХ ХУГАЦАА, БОЛОМЖ, БОЛОЛЦООНБ ЦАГ БАЙХНУУ, ТЭР ЦАГИЙГ ДҮРЭХИЙГ ХҮРТЭЛ УГ КЛУБТ БАЙ. Мөн, франц хэлийг ч гэсэн хүссэн хүсээгүй сураад, франц хэлэнд суралцаад, франц хэлийг судлах дүүрэн бололцоо боломж нээгдэж байна чамд. ЯВАА, ОХИН МИНЬ ЯВ. БУСДАД, НЭГ ХҮНД, ГАНЦХАН ХҮНД Ч ГЭСЭН ГЭГЭЭРЭЛ ГЭГЭЭ ЭРДЭМ НОМ ТЭГЭЭД ХҮРЧ ИРЭХ БОЛНОО ЧИ, ЯВ.
ОЛОН ХҮМҮҮСТ ТУСАА АЧАА, ОЛГОГЧ, БОЛОЛЦООНЫ, ДҮҮРЭХИЙГ